PHYSICAL ASIA: Солонгосчууд шүүмжлэлд өртөв

Нийгэм
Bolormaa
Унших: 5 мин 33 сек
340
legacy:2025/11/aav.jpg

“Physical Asia” шоуны төгсгөлийн дугаарууд өчигдөр цацагдаж, зохион байгуулагч орон болох БНСУ-ын баг тамирчид ялагчийн 1 тэрбум воноо гардсан. Харин манай улсын баг тамирчид дэд байрт шалгарсан юм. Шоуны үр дүнтэй холбоотой үзэгчдийн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч, "Зохион байгуулагч орон өөрсдөдөө давуу байдал бий болгосон. Даалгавруудыг урьдчилж мэдсэн, бэлдсэн байсан. Даалгавар гүйцэтгэхэд ашигласан хэрэглэгдэхүүнүүдийн хүндийн жин харилцан адилгүй байсан байж магадгүй" гэх мэт сэтгэгдлүүд их байгаа юм. Мэдээж нөгөө талд нь "Тийм байх боломжгүй. БНСУ-ын баг тамирчид ур чадварын хувьд бусад багийн тамирчдаас илүү байсан учраас түрүүлсэн" гэх хүмүүс ч олон бий.

Тиймээс бид БНСУ-ын баг тамирчдын талаарх монголчуудын сэтгэгдлээс түүвэрлэн хүргэж байна.

Спортын сэтгүүлч С.Шижирбат: PHYSICAL ASIA өнөөдөр сүүлийн дугаар гарч эзэн орон Солонгос түрүүлж манайх 2 дугаар байранд орсныг ард түмэн харлаа. Хэн түрүүлэх нь яах вэ, гол нь шударга өрсөлдөөн байсангүй ээ. Солонгосыг хүчирхэг харагдуулах зохиолын дагуу яваад л дууслаа. Спорт өрсөлдөөн гэхээсээ илүү зохиолтой найруулгатай шоу нэвтрүүлэг л дээ. 180 кг жинтэй модыг Монгол Японы баг багаараа өргөж байхад Солонгосын хөнгөн жингийн 2 эмэгтэй өргөөд явчихлаа. Энэ 2 эмэгтэй өмнө нь 50 кг хайрцгийг чүү ай өргөж байсан. Манайх 2-3-уулаа нийлээд модыг өргөж дийлэхгүй байна гэж Б.Энх-оргилын хэлснийг сонссон биз дээ. Манай А.Адьяасүрэн жүдогийн эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин шүү дээ. +78кг-д барилддаг. Өөрөөр хэлбэл +78 кг бол дээшээ хязгааргүй жин шүү дээ. А.Адьяасүрэн 100 кг жинтэй. Бяраар Солонгосын хөнгөн жингийн энэ 2 эмэгтэйгээс А.Адьяасүрэн хамаагүй илүү л дээ. А.Адьяасүрэн өөрөө хэлж байна. "Ахаа итгэхэд хэцүү байсан" гэж. Эрэгтэй хүнээс илүү бяртай эмэгтэй хүн ч гэж юу байх вэ. 880 кг жинтэй хаалгыг босгож хаах даалгаварт Японы баг хааж чадаагүй бол манайх байдгаа шавхаж хаалаа. Солонгосын баг харин хамгийн хурдан хаачихлаа. Солонгосууд өөрсдөдөө зориулж хамаагүй хөнгөн материалаар хаалга, мод хийж дээ. Гаднаас нь харахад яг ижил харагдаж байгаа ч ингэж л хуурсан байна даа. Хаалга босгож, хаах даалгаварт эхлээд Солонгосыг оруулаад дуусаад цаг гаруйн дараа Монгол Японыг ар араас нь оруулж, өөрөөр хэлбэл Солонгосын багийг хаалга босгож байхад бусад багууд хажууд нь байгаагүй юм байна. Солонгосууд луйвардахдаа увайгүй ичдэггүй шүү дээ. Хамгийн луйвартай олимп бол 1988 оны Сөүлийн олимп, хамгийн луйвартай хөлбөмбөгийн ДАШТ бол 2002 оны Солонгос, Японд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүү дээ.

legacy:2025/11/1hogangilah/584652926_1357321059096077_445456130314398230_n.jpg

"Сугар Гантулга" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: "Солонгосчуудын өргөсөн төмөр бөмбөг хөнгөн байсан юм биш үү?
Яагаад гэвэл,
Баримт 1: 5 удаа төмөр бөмбөг татах тэмцээн дээр манайхныг түрүүлж эхлүүлсэн нь "Манай цагийг хянах" боломжтой болгосон.
Баримт 2: 5 удаа төмөр бөмбөгний жинг бага багаар ахиулан, багаараа чирээд урд талын тугийг унагаах нь л тэмцээний гол зорилго байсан боловч солонгосчууд 5 дахь таталт дээр нэг нэгээрээ цаг руу байн байн хараад байсан нь Монголын туганд хүрсэн цагтай өөрсдийн цагийг тэнцүүлэх гэсэн санаа гэж хардаж байна. Хэрвээ солонгосчууд 5 дахь таталт дээр хэт давуу байдлаар хурдан хугацаанд тугандаа хүрсэн бол хүмүүсийн анхаарал төмөр бөмбөгний жин рүү анхаарах байсан. Тийм учраас хэт хүч гаргаж байгаа юм шиг жүжиглэж, халтирч унан цаг уясан. Тэгээд яг сүүлийн 35 секундэд манайх тэнцээд ирэхээр тугандаа хүрсэн.
Баримт 3: 6 дахь таталтад 2 баг адил байсан тул цагтай бус хоорондоо уралдаж, түрүүлж тугандаа хүрсэн нь ялах байсан. Яг сүүлийн тэмцээн болоход өмнөх таталт дээр чардайгаад л чүү ай сүүлийн 35 секундэд арай гэж тугандаа хүрсэн Солонгосын баг маань илт хурдтай урагшилж ганцхан минутад буюу тэмцээн дуусахад 2:00 минут дутуу байхад тугандаа хүрсэн.

Энэ бүгдээс үзэхэд Солонгосын багийн бөмбөг хөнгөн байсан гэж үзэж байна. Насаараа Солонгос кино үзэж өссөн хүн байна даа. Энэ зэргийн хардалт байна биз дээ. Та нар юу гэж бодож байна" гэжээ.

legacy:2025/11/1hogangilah/585276960_25084761224524117_2132158371072097535_n.jpg

"utachi fngks" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: "Манай монголчууд бас дүнкү дүнкү юм ярьдаг масс олонтой юм аа. "Тэр хаалгыг яаж ийм амархан өргөчихөв өө" л гэх юм, "Солонгосчууд булхайцлаа" л гэх юм, "Юу гэж 1 сая вон оо өөр багт өгдөг юм" ч гэж байх шиг. Булхайцсан, булхайцаагүй ийм бүрэлдэхүүнтэй баг ялахгүй яах юм бэ. Crossfitiin бяртай, хурдтай тамирчид яг л ийм дасгалуудад бэлтгэгдсэн хүмүүс шүү дээ. Яалтчгүй юм өргөх түлхэх татах бяр шаардсан юм дээр циркчин, сагсчин, волейболчин 3 маань хүч дутна шүү дээ. Монголчууд Солонгосын шоунд 2 дугаар байранд орсон гэдэг бол түрүүлснээс ялгаагүй. Энэ шоунд Монголчуудын аливаа зүйлийн эвийг хурдан олдог хурц ухааныг дэлхий нийт харсан байх" гэжээ.

legacy:2025/11/1hogangilah/585328681_660021557188988_7566021669072833184_n.jpg

"Scene of drama" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Ийм дэлхий нийтийг хамарсан мини олимп хийсэн БНСУ-д баяр хүргэе. Гэхдээ ямар инээдтэй эвлүүлэг хийж үзэгчдийг эргүүтүүлж чадсаныг хараад би бүр гайхаад байгаа. 18-хан секундын дотор ачаагаа буулгаад дуусгачихдаг гайхалтай гэж бодох уу. Энэ яг юу вэ. Дэлхий нийтээр Монголчууд ямар цэвэр хөдөлмөрөөр ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрч байна. Дараа дараагийн шоундаа ийм юм оруулахгүй байхыг хүсэж байна" гэжээ.

legacy:2025/11/1hogangilah/582079814_848836454195059_1387006354003377791_n.jpg

"Цагаанчууд Э.Тайвантөр" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Циркчин, сагсчин, волейболчин гурав маань чадлаараа л зүтгэлээ. Бяр тал дээр энэ гурав маань үнэхээр гологдсон. Нуух юу байна. Солонгосын баг бол бүхэлдээ энэ шоундаа үнэхээр тултал бэлтгэгдсэн, шигшигдсэн тамирчид мөн. Гэхдээ л эзэн зохион байгуулагч орныг ч хэлэх үү нэг л тийм заль үнэртсээр тэд ялагч боллоо. Энэ тэмцээний хамгийн их гайхширсан зүйл бол ЯПОН хаалгаа хааж чадаагүй хэсэг. Япон бол тэр хаалгыг массаараа ч бараг хөнгөхөөн хаачих байсан. Гэтэл масс, бяраараа ч барсангүй. Хаалганд ноо яалт ч үгүй орсон. Мөн тэр 180 кг-тай хаалга эвдэх муна бас их гайхшрууллаа. За тэгээд Манай Монголын тамирчид бол бяраараа дутсан ч ухаан, тактик, тэмцэх чадвар, дайчин шинжээрээ яалт ч үгүй аваргаллаа. Энэ 6 тамирчин бол МОНГОЛ УЛСЫН ПАНЧАН төдий шүү. Тэдний ард илүү аймар амьтад маш их...Physical WORLD гэж дараагийн тэмцээнээ зохиохыг хүсье" гэжээ.

"Sodontogos Erdenetsogt" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Солонгост баярлалаа. Өөрийн зардлаар Монгол Улсыг сайхан сурталчилж өглөө. Гэхдээ Монголыг Монгол хүн л дэлхийд таниулна гэдгийг манай залуучууд баталлаа. Монгол монголдоо хайртай байх ёстой байгаа биз. Үүнийг ухааруулж сануулсан 6 залуудаа баярлалаа.

legacy:2025/11/1hogangilah/584337636_10214097317223624_1509065225425953946_n.jpg

"Мөнгөн Сүх" хаягтай фэйсбүүк хэрэглэгч: Манай монголчууд аа та нарт юмыг бодитоор харах, дүгнэх ухаан байдаггүй юм уу хаашаа юм бэ. Солонгосын баг анхнаасаа аймар гарууд бсан шүү дээ. 4 тамирчин нь physical 100-д орж байсан. Өндөр бас булчингийн массыг нь харалдаа хайрцаг түлхэх дээр манайхаас илүү хурдтай, хүчтэй гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Янз бүрийн элий балай юм бичих ээ болиоч. Дараагийн шоу зохиогдоно шүү дээ. Монголыг урихаа больчихвол яах юм бэ" гэжээ.

legacy:2025/11/1hogangilah/585401053_33032958409635928_3771267017927918643_n.jpg
Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Gantulga

    Юун түрүүн дэлхийн том шоунд Монголыг маань урьж оролцуулсан Солонгос улсад баярлалаа. Улсаа төлөөлж оролцсон тамирчид маань Монгол улсаа дэлхиыд сайнаар бахархалтайгаар харууллаа. Тамирчдын сонголтыг бид биш зохион байгуулагч орон хийдэг учираас л тэр …тэд бүхнийг тооцсон байгаа харин цайз эзэлдэг тэмцээн дээр Энх-Оргил ур ухаанаар багаа аварч шигшээд үлдсэн. Энэ тэмцээний ялагч нь Монгол байсан . Дэлхий Монгол тамирчдаар маань бахархаж хайрлаж дэмжиж байсан …учир нь хүчний таимрчдын эсрэг волйболчтн сагсан бөмбөгч циркчин …

  • З
    Зочин

    Манай Монголчууд шилдэг нь байсан гэдгийг дэлхий нийтээрээ харсан ш дээ. Орхи цаашаа. Шоу шүү дээ.

  • З
    Зочин

    солонгосчууд шударга хүмүүс биш юм байна

  • И
    Иргэн

    Мөнгө аваагүй ч монгол ялсан со нар хэзээч гадныханд мөнгөө шагналаа өгөхгүй

  • O
    Oyun

    Unen shu.

  • З
    Зочин

    Дэлхийн талыг эзлэж байсан хүмүүст, Тайзны талыг эзлэх “хүүхдийн тоглоом” төдий шүүдээ⁉️😝‼️

  • З
    Зочин

    Odoo bolitsgoo. Ene chin zugeer l show. Heniig yaluulah, heniig od bolgoh n producer, naruulagchdiin erh. Ene shownii etsiin zorilgo mungu shiudee

  • З
    Зочин

    Сагс, волейбол, циркийн тамирчдын оронд пауэрлифтингийн тамирчид авч орсон бол арай өөр байх байсан болуу?

  • З
    Зочин

    Тэгж л их хармаар бгаан бол шоуг олон улсын нэр хүндтэй хянагчийн хараан дор явуулдаг болох хэрэгтэй. Ер нь бол өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад уриад оролцуулсан талаа шүүх нь онцгүй

  • Z
    Zochin

    Zugeer orih

  • З
    Зочин

    zugeer haychaachdee. Yamar yum uzeegui yumbe manaihaan.

  • З
    Зочин

    ene chin zugeerl tv show shuudee. Yamar olymp spprtiin temtseen bishshuuder mongolchuudaa.

  • З
    Зочин

    Манай баг мундаг,бүх хүчээ дайчилж,дэд байранд орсонд нь маш их бахархаж байна.Сайхан өрсөлдсөн бүх багуудадаа АМЖИЛТ хүсье! "Physical Asia"шоу тэмцээн зохион байгуулсан хамт олонд талархлаа.Түрүүлэхээс илүү оролцох нь чухал гэдэг дээ.

  • Б
    Бб

    Хаячихөө. Бүгд үзсэн харсан үнэлсэн.

  • З
    Зочин

    Үүнд хамгийн тааруу оролцсон 2 хүн блаа. Сагсчин волейболчин хүч чадал нь бусдаасаа арай тааруу юм шиг. Тэрний оронд хөл бөмбөгийн тамирчинг сагсны тамирчины оронд оруулсан бол гэж бодогдлоо энэ бол миний л санаа шүү.

  • З
    Зочин

    Тэмцээн шударга байх ёстой. Солонгосчууд бүх зүйл дээр луйварчин зан гаргадаг

  • З
    Зочин

    Санал нэг

  • З
    Зочин

    Яг спортын тэмцээн биш шоу тоглолт биз дээ бульхай энэ тэр гэж хүүхэд шиг юм ярихаа болих хэрэгтэй манайхан. Даалгавруудыг нь харахад яг нэг стандартай тэгж ингэж хийнэ гэсэн хязгаарлалт байхгүй допинг энэ тэр ч шалгахгүй зүгээр л багийн тэмцээн байна. Харин ч энэ тэмцээнд Монгол маань оролцож залуучуудынхаа авьас бяр чадал тэсвэр тэвчээрийг харж хэд хоног сайхан л байлаа.

  • З
    Зочин

    Шоу бол шоу шүү дээ. Энэ тэмцээнд оролцоод, нэрээ гаргасандаа л баярлацгаа. Миссийн тэмцээнд хамгийн хөөрхөн нь түрүүлдэг гэж итгэдэг хүн байдаг бол өрөвдөлтэй. Үүнтэй л төстэй. Харин манайхныг урьсанд нь баярлах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Кимчинүүд угаасаа хогийн луйварчин новшнууд бдг хятадаас долоон дор шибалуд

  • З
    Зочин

    Тавилттай жүжиг

  • З
    Зочин

    Хэн ч түрүүлж болох л тэмцээн шүү дээ. Заавал өөрсдөө түрүүлэх байсан юм шиг л сэтгүүлч хүн байж болих хэрэгтэй. Шоу ш дээ

  • З
    Зочин

    Гүрбазар МУТ г Билигийн зул м-у-т fb бичлээ

  • Г
    Гүрбазар МУТ

    чи багаараа бахархаж байгаа бол сэтгүүлчид яагаад ингэж бичиснийг тэдэн шиг ухаанаа дайчилаад унш хөөе тэгүүл л энэ мэдээг ойлгох бололтой

  • Г
    Гүрбазар МУТ

    чи багаараа бахархаж байгаа бол internetiig тэдэн шиг ухаанаа дайчилаад үздээ тэгүүл л энэ мэдээг ойлгох бололтой

  • Г
    Гүрбазар МУТ

    чи багаараа бахархаж байгаа бол энэ шоу г тэдэн шиг ухаанаа дайчилаад үздээ тэгүүл л энэ мэдээг ойлгох бололтой

  • Г
    Гүрбазар МУТ

    Заргалдаад юу ч олж долоохгүй ч гэх шиг харин ч тэгэх тусам заргалдана даа чи багаараа бахархаж байгаа бол тэдэн шиг ухаанаа дайчил

  • З
    Зочин

    Заргалдаад юу ч олж долоохгүй ч гэх шиг харин ч тэгэх тусам заргалдана даа чи багаараа бахархаж байгаа бол тэдэн шиг ухаанаа дайчил

  • З
    Зочин

    Сэтгүүлчид ийм балай2 юм бичихээ больмоор бнаа. Сайт нь бас нийтлэхийн. Зүгээр л шоу шд.

  • Б
    Баяраа

    Энэ бол шоу хэнийг түрүүлүүлэхээ шоу хийж бгаа хүмүүс мэднэ со нар эх орон ч ! Заргалдаад юу ч олж долоохгүй харин Монголыг оролцуулж рекламдсанд баярлах хэрэгтэй! Дэлхийн аварга,олимпын тэмцээн биш энэ бол шоу! Бид Дотооддоо төрийнхөө хулгайтай заргалдаж хэрэлдэж чадахгүй бж ичих хэрэгтэй! Ерөнхийлөгч нь 1 буруу үйлдэл хийхэд л маргааш шөнө нь жагсаад л аваад шоронд хийдэг улс шү! Өөрсдөө арчаатай бай тэгвэл бусад улс хүндлэнэ!

  • З
    Зочин

    Үнэндээ зохиолын дагуу шоу болсон нь үнэн шүү дээ.та нар энэ шоуг дахиад нэг үзээрэй бүгд худал татсан шон нь унахгүй бас татсан ачаа нь өлгөгдөөд унаагүй биз дээ

  • M
    mongolchuud hezee ch turuulehgui kk

    1 solongos hun 5n mongoltoi tentsuu gedgiig bugd meddeg shuu dee.tiimees 6n solongos huniig 30aas iluu mongolchuud niilj baij diileh bolomjtoi !!! oroltsoh bgaa mongolchuud ni ydaj bhad dandaa huduunii ork sulidaatai gulugnuud haragdaj bsan daa kkk

  • Z
    Zochin

    Iim teneg medee beltgehee boliosoi

  • S
    Setgegdel

    Odoo tgeex yah ve dee. Internet hudlaa yrihgui. Udahgui bugd unen bolj ilchlegdene dee