Э.Дөлгөөн: Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулж, байлдан дагуулж чиглүүлж чадсан Дайчиддаа баярлалаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 39 сек
20
legacy:2025/11/c636fa4530ea4cbb9228ee133a81bc97.jpg

"Spark agency"-ийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдадаа талархал илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудастаа ​ "Дэлхий монголчуудыг өөр нүдээр харж эхэлж байгаа нь бидний хувьд хамгийн том ялалт байлаа. Мөрөөдөл байсан зүйл цаасан дээр бууж нэгдэж тууштай байсан нь түүхийн эхлэл боллоо.

Богино хугацаанд эвлэлдэн нэгдэж, байгаа бүхнээ шавхан тэмцэж, санал зөрөлдөж байсан ч даалгавар эхлэхэд хамгийн сайн тулааны стратеги дор нэгдэн, нэгэндээ туслаж тэсвэр тэвчээр, хурд хүч, оюун ухаан, уян налархай байдал гээд 6 өөр өнгөөр тодрон гэрэлтэж эцсийн секунд хүртэл бүхий л хүчээ шавхан дайчин бөгөөд ухаант хүмүүн гэдгээ дэлхий дахинд харуулахад хамгийн их хүч өгч байсан зүйл бол энгэр дээрх төрийн далбаа, эх орон гэдэг зүйл билээ.

Дэлхий даяар суурьшин амьдарч буй Монгол хүүхэд, Монгол хүн бүрийн эх орноороо бахархах сэдэл, урам зоригийг сэргээсэн, сэтгэлийн галыг нь өрдөж өгсөн, спортын соёлоор гоёх хүсэл мөрөөдөлд нь нөлөөлж чадсан оюун санааны хувьд сэргэлт болсон олон талын ач холбогдол бүхий гайхалтай шоу болж өндөрлөлөө.

Спорт бол нэгдмэл байдал, ёс зүй, хариуцлага, шинжлэх ухаанч суурьтай сэтгэлзүйн том тулаан бөгөөд нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж чаддаг гэдгийг Дайчид маань эцсийн шат хүртэл үлгэрлэн манлайллаа.

Хэдий Physical Asia биеийн хүчний тулаан ч гэлээ энэ шоунд оролцож буй бүх орны төлөөлөл тамирчид маань эх орныхоо өв соёлыг, өөрсдийн ондоошил ялгарлыг, эх орныхоо нэр хүндийг давхар тээн оролцож байсныг онцлох нь зүйтэй болов уу. Монгол хоолоо ч давхар сурталчлаад авсан шүү дээ. Ирэх жилүүд онцлог болно. Дайчдыг минь, эх орныг минь, эрийн гурван наадмыг минь үзэхээр олон мянган жуулчид хүрэлцэн ирэх нь гарцаагүй. Бид саваа бэлдэх хэрэгтэй, соёл ухамсраар хүлээн авах хэрэгтэй. Төрийн жолоо хэсэгхээн алдуурах үед түмэн Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулж байлдан дагуулж чиглүүлж чадсан Дайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дараачийн ажлууд ч их байнадаа, Дайчид Мориндоо" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ахмад настан

    Дөлгөөн хүү минь ээ, танай ажлын хамт олон, та нартаа маш их талархаж байнаа. Төрийн яам, байгууллага хийж чадаагүй зүйлийг танай хамт олон хийж, Монгол улсаа дэлхийд таниулан, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ цээжинд эх оронч үзэл бодоыг нь цэцэглүүллээ. Мөн Монголоос оролцсон тамирчид маань итгэлийг бадрааж маш сайн оролцсонд үнэхээр бахархал төрж баярлалаа. Төрийн жолоо алдуурсан энэ хэсэг хугацаанд хямарсан ард олноо сайхан тайтгаруулж чадлаа. Та бүгддээ бүгдээрэнд нь гялайлаа. АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.

  • Э
    Эрка

    Та нараараа бахархаад барахгүй байсан шүү. Та нар түрүүлсэн. Шижгэнсэн зургаан сайхан залуучууддаа баяр хүргэе. Яаж ч бодсон хэдэн тэрбумаа гадны улсад өгөөд явуулах санаа Солонгос улсад байхгүй байсан байлгүй дээ. Та зургаа ялсан бид үзсэн сэтгэл огшиж байсан. Мундаг байсан шүү. Бахархаж байсан шүү