Н.Учрал: Х.Булгантуяа нь СДМЭХ-ны Ерөнхийлөгч тул холбоогоо төлөөлж, УЗ-ийн гишүүнд шууд сонгогдон орсон

Улс төр
Turbat
Унших: 1 мин
110
legacy:2025/11/gishuud/MPAPHOTO202501691.jpg

МАН-ын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж, намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталсан.

Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм.

Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон бөгөөд тус зөвлөлд УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдсөн Х.Булгантуяа багтсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Учир нь түүнийг Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах ёстой гэж үзэж байгаа юм.

Уг асуудалд МАН-ын дарга Н.Учрал "Х.Булгантуяа нь СДМЭХ-ны Ерөнхийлөгч тул холбоогоо төлөөлж, УЗ-ийн гишүүнд шууд сонгогдон орсон Квотоор орж ирж буй учраас Ерөнхийлөгч нь солигдвол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь УЗ-д орно" гэлээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Энэ удаагийн хурал ямарч дэвшилтэт өөрчлөлт харагдсангүй. Яг өмнөх шигээ хайрцагтаа л бүх юмыг багтаалаа. Тийм болохоор ямар нэгэн шинэчлэл явагдахгүй гэж харагдаж бн. Цаг хугацаа л харуулна даа

  • М
    МАН-н хэдэн эмс өөрсдийгөө хуулиас дээгүүр тавьса

    Сда нар

  • З
    Зочин

    Булгантуяа авгайг хуулийн дагуу зайлуулахыг ард тумэн харж хулээж байгаа шуу. Хууль хэрхэн хэрэгжихнуу.

  • И
    Иргэн

    Булгантуяа ямар ч нэр хүндгүй болсон

  • З
    Зочин

    Булгантуяа өөртөө дүгнэлт хийх биз дээ. Байх ёстой хүн , амжилт.

  • З
    Зочин

    Зөв хэллээ

  • З
    Зочин

    Горьд чи юу мэдэж чаддаг юм

  • М
    Мижидмаа

    Булгантуяад ямар ч буруу байхгүй цэцийн тэр нөхөр мэдлэггүй л дээ

  • З
    Зочин

    Үндсэн хууль зөрчиж байхдаа хуульгүй юм шиг амарбаясгалан данх хоёр мөнх юм шиг дэндүү увайгүй байсан мэлгэр авгайгаа зайлуулсан нь дээр байх шүү

  • S
    SS

    Bulgantuya baisan ni deer shuu

  • З
    Зочин

    Xmmm