Х.Нямбаатар: Камер хараад, хүн хараад хэн ч хэнийг ч загнаж болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/10/nyam.jpg

Хотын дарга Х.Нямбаатар "Өнөөдөр 2026 оны төсвийн төслийг дүүргийн удирдлагууд болон дүүргүүдийн татвар, төрийн сангийнхантай хэлэлцэж байна. Бид энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан. Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина.

Гэхдээ бид борооны ус зайлуулах шугам хоолой шинээр тавьсан хэдий ч тус хоолойны лаг хагшаасыг цэвэрлэх шинэ тутам техник хэрэгсэл авалгүй хүний хүчээр хоолойд тогтсон шаврыг цэвэрлэж ирсэн. Харин ирэх жил бид энэ чиглэлийн зориулалтын техник хэрэгслийг авна. Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр авах гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ" гэх мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр "Дүүргийн дарга нар шуурхай хурал дээр хүн загнаж, зандрахдаа гол биш. Камер хараад, хүн хараад хэн ч хэнийг загнаж болно. Газар дор байгаа лаг хагшаасуудыг өндөр даралтаар сорж авдаг төхөөрөмжүүдийг би интернэт, юүтүбээр судаллаа" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нямбаатар их л ажил нугалж байна даа, сайн зөвлөхгүй, баг нь сул л харагдах юм

  • З
    Зочин

    кккк.... цаадуул чинь чамайг дуурайж байхгүй юу

  • З
    Зочин

    Дүүргүүд ажил хийхгүй байна. ИРГЭДИЙНХЭЭ гараажуудыг буулгасан боловч шинээр давхар гарааж барьж асуудлыг шийдмээр байна. Ямар цаг агаартай улсад амьдардагаа бодооч.

  • А
    Алт

    Н ямбаатар маш их ийж байгаа юм шүү ‘атаархагчид л үзэн яддаг бололтой