Э.Дөлгөөн: Хил даваад хэрүүл хийж, Netflix болон өрсөлдөж буй баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү

Нийгэм
Turbat
Унших: 2 мин 22 сек
190
legacy:2025/11/zuragnuud/584381100_18543224524025464_8006810595085588582_n.jpg

Алдарт "Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" шоуны төгсгөлийн гурван дугаар цацагдаж, ялагч тодорсон. Тодруулбал, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцож, хүч, ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд БНСУ түрүүлж, Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарсан байдаг.

Гэвч нэвтрүүлэг дууссаны дараа иргэдийн зүгээс Солонгосын багийг шипитэй оролцсон хэмээн шүүмжилж буй. Тиймээс“Spark Agency” компанийн захирал Э.Дөлгөөн “Physical Asia” шоуны талаар, "Монгол багаа чин сэтгэлээсээ дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа.

Гэхдээ та хэд маань хаана юу бичих тэр зүйлийг тань тухайн зохион байгуулагчид, бусад улс орны тамирчид хэрхэн хүлээж авахыг сайн бодоорой. Бүр хил даваад хэрүүл хийж, хаа хамаагүй үг хэлээр netflix болон өрсөлдөж буй баг тамирчид руу дайрна гэдэг байж боломгүй зүйл шүү.

Зохион байгуулагч орон гэдэг утгаар та бүхэнд хардах сэрдэх эрх бий. Гэхдээ яагаад тийм зүйл болох боломжгүй вэ гэдгийг та бүхэнд хэлж өгье.

1. Physical Asia шоуг Netflix-ийн Олимп болгох том алсын хараатай байгаа хүмүүс хэзээ ч наана нь эх орныхоо багийг шууд дэмжих ялуулах зүйл хийхгүй. Энэ нь ямар том эрсдэлтэйг, ямар хатуу хуультайг тэд хамгийн сайн мэдэж байгаа.

2. Солонгос улсын баг маань өмнөх season 1, season 2 дээр өрсөлдөөд үзчихсэн. Иймэрхүү шоуны хамгийн их туршлагатай залуус

3. Эзэн орны сэтгэлзүй гэж давуу тал үүсгэдэг зүйл бий. Үүнийг энэ зун болсон 3х3 шигшээ багийн охидууд маань ч батлаад өгсөн

4. Солонгос багийн хувьд аль аль талдаа дарамттай орсон нь тодорхой. Эх орондоо өөрсдөө зохион байгуулж буй тул заавал ялах, нөгөө талаас ялсан ч ийм хардалт сэрдэлт үүсэх нь гарцаагүй байсан. Гэхдээ тэд чадсан, тэмцээний ялагч нь Солонгосчууд

5. Харин энэ шоунаас хамгийн их үнэ цэнэ, үр өгөөж, бусдад танигдаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, хайр хүртэж чадсан улс гэвэл яалтчгүй Монгол.

6. Дэлхий нийтийн Монгол хүнийг харах өнцөг өөрчлөгдлөө. Зөвхөн бяр, хүч бус, оюун ухааны хувьд тэд үнэхээр өөр юм гэдгийг Дайчид маань сурталчилж чадлаа.

7. Олон улсаас биднийг дэмжин сайхан сэтгэгдлүүдийг ирүүлж байхад, Монголчууд бид ч бидэнд ийм боломжийг олгосон Солонгос талд Netflix талд талархах нь зүй ёсны болов уу

8. Монгол бахархлын өдөр маань ч ойртож байна. Энэ жил онцгой үед давхцаж байна гэж харж байна.

9. Энэ төслөөр бүх зүйл дуусаагүй. Харин ч маш олон боломжийн эхлэл болж байна шүү дээ.

Тиймээс Монголчууд минь Netflix-рүү, Солонгос тамирчид руу дайрсан гүтгэлэг болоод байж боломгүй үгсээ дотроо хадгалаад, үнэхээр стресс нервээ гадагшлуулмаар байвал өөрийн дуртай спортоороо хичээллээрэй гэж хүсье.

Дэлхий нийтийн анхааралд байгаа дээрээ эерэг бүхнээ л гадагшаа таниулж чадвал хийж бүтээж зорьж байгаа залуучуудад маань хэрэгтэй юм даа" гэжээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Тиймээ. Солонгост талархаж бнаа бна

  • З
    Зочин

    Яаж ч бодсон гоо орсон 2Солонгос эмэгтэй чирээд явж байгаа модыг Орхонбаяр ганцаараа ч өргөөд явах ёстой доо тэр хаалгыг тийм амархан өргөхгүй Монголчууд жинхэнэ ухаан зарж жингээр хөшиж өргөдөг бол хамгийн сайн арга даа бүгдээрээ хойшоо татагдаад Солонгосын туухай унаагүй сонин доо

  • З
    Зочин

    Camaas busad ni bol bolnoo ci bol dut

  • З
    Зочин

    Aril sarni zamhar utaa bol

  • З
    Зочин

    Uhej dald or cham shig huduunii zolbin ug hellegtei shivernuud l uheed zailaad daldarchihwal boloh geed bn.

  • З
    Зочин

    Ернь хэрүүлээр хоол унд хийж амьдарлынхаа салшгүй нэг хэсэг болгосон хүмүүс бол Монголчууд

  • З
    Зочин

    Ер нь хүнд ганц ам, хоёр чих, хоёр нүд заасан нь учиртай. Энд зарим хүн хоёр амтай мэт бичжээ. Хүнээр заалгахгүй гэж. Эргүү толгойдоо орсон, санагдсан бүхнээ хаа хамаагүй хэлээд, бичээд яв гэж лав аав ээж, эмээ өвөө, багш, гэр бүлийн хүн, найз нөхөд тань сургаагүй л байх. Улсынхаа багийг лэмжиж, хөөрч, өмгөөлж байгаа нь сайхан ч "Толгой хагаравч малгайн дотроо, олгой хагаравч тогоон дотроо" гэдэг үгийг санаж заримдаа хэцүү үг, доромж үг, буруу бодол, бачим санаагаа татахыг өөртөө заах нь сайн. Хувь хүний үйл хэрэг өнөө өөрөөс чинь бусдад хамаагүй гэвч, хил гарвал улсынх мэт болдог, бүх монголчуудын хэлсэн үг, хийсэн үйлдэл, тогтсон зан үйл мэт харийн хүн, улсад хүлээж авагддагийг сайн анхаарч мэднэ үү.

  • З
    Зочин

    Ээ энэ доор комент бичсэн хүмүүс Э.Дөлгөөний бичсэнийг хүлээж аваарай,сайхан зөвлөгөө өгчээ

  • M
    MGL

    Эргүү хар дагзаа чамаар хаана юу бичэхээ заалгахгүйшүү бид ганцаараа хэрүүл хийгээд байгаа юм биш бусад улс орнууд ч бас булхай гарсан гээд байгаа биздээ Их хуцдаг гөлөг вэ

  • З
    Зочин

    Одоо бүр чөлөөтэй үзэл бодлоо хэлж ч болохгүй болох нь ээ, чамд солонгосууд ингэж хэлж бичүүл гэж хэдийг өгсөн бэ,бөгсөө худалдсан новш вэ, хуудуутай болоод л хүмүүс уурсаад байгаа бишүү, шудрага явагдсан бол заза үнэхээр хүчтэй нь хожиж гээд дуугай л байна ш дээ.Гадны хүмүүсийн сэтгэгдэл бүр оросуул хүртэл үзээд Солонгосууд ямар муухай юм байна гэж байна.

  • З
    Зочин

    Т1

  • З
    Зочин

    Т1

  • З
    Зочин

    Яагаад хүмүүс үзэл бодлоо илэрхийлж болдоггүй юм. Шоу зохион байгуулсан хүмүүс нь ухаантай үзсэн хүмүүс нь тэнэг гэж хэлэх гээд байгаа юмуу. Төр засагын хүмүүс нь ухаантай ард түмэн тэнэг гэж боддог үзэл бодлоосоо хэзээ салах вэ. Жишээлбэл айлаар бол архи уудаг аав ухаантай эхнэр хүүхдүүд бол үг хэлэх эрхгүй үзэл бодлоо илэрхийлж болдоггүй тэнэг гэх гээд байна уу.

  • Б
    Баяраа

    Дотроо төрийн хулгайгаа чадахгүй бж ! Энэ бол шоу ямар дэлхийн аврага олимп биш аль улс түрүүлэх нь шоу хийж бгаа хүмүүсийн мэдэл! Заргалдаад Юу ч олж долоохгүй харин монголчуудыг хүчтэй, чадалтай ийм хүмүүс гэдгийг төрийн оролцоогүй рекламдаж өгсөнд баярлах хэрэгтэй! Өөрсдөө арчаатай бай бид эв нэгдэлтэй хүчирхэг бвал бусад орон дээрлхэхгүй!

  • З
    Зочин

    Тийм шүү. Бидний Монголчууд аливаа зүйлд эeрэг хандаж байх хэрэгтэй байх. Энэ тэмцээнд оролцсон залуус минь Эх орноо ,Монгол хүний нэр төрийг дэлхийд өргөж чадлаа. Баярлалаа. Та бүгдэд. Сайн сайхныг хүсьe.

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Монгол аваас ардчилсан улс. Иргэд эрх чөлөөтэй орон. Бас юм үзэж нүд тайлсан хүмүүс. Энэ бол орчин цагийн Монгол орны чөлөөт соёл иргэншил. Бид бас дэлхийд танигдсан асар эртэн цагийн соёл иргэншлийн эзэн үндэстэн. Энэнийгээ олон улсын хэмжээнд мэдүүлэхэд тун ч гэмгүй. Тийм болохоор бидний чөлөөт сэтгэлгээ, юмыг ухаарах заншил, тэрнээ хэлэх эрх чөлөөг хэн ч, ямар нэгэн Дөлгөөн ч хорьж зандрах ёсон үгүйг мэдвэл зүгээр шүү. Оролцсон залуучууддаа баяр хүрье. Зохиолч Л.Пүрэвдорж

  • З
    Зочин

    butkuu heruulch nowshnuud tooj oruulsan n ih yum shuu

  • О
    Оюун

    Тийм шүү. Энэ бол шоу. Шоу үзэж сур.

  • З
    зочин

    үнэн шүү!! Сэтгүүл зүйч ч гэнэ үү нэг нөхөр 2 улсын хооронд сэв суулгамаар Монгочуудын дунд хэрүүлийн өмхий амьсгаагаа цацахыг оролдсон байсан. 2орны ард түмний э/з соёл , аялал жуулчлал цаашлаад улс төрийн дипломат харилцаанд хар толбо үлдээх зорилготой , хар санаат хэрүүлийн бузар хар энергитэй ийм сэтгүүлч нэр зүүгчдийг хуулиар ярьж байх хэрэгтэй!