Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Suragchid 9 sariin 1/suragchid-1.jpg

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал,

НИЙСЛЭЛ

Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ

Дунд анги: 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно.

Ахлах ангийн сурагч: 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

ОРОН НУТАГ:

Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.

Дунд анги: 12 сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно

Ахлах анги: 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.