МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн байна

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2025/10/tsagagaar/4.jpg

2025 оны 11-р сарын 21-ний 20 цагаас 2025 оны 11-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -10...-12 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.