Г.Занданшатар: ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ зэрэг яам, агентлагуудын сайд, дарга нар явж ажилла. Тасалгаанд суугаад компьютер дээрээс тоо нэгтгээд яриад байх нь зохимжгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 51 сек
50
legacy:2025/11/1-2.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.22) Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа

Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.

Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.

6 хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах бодлого, зохицуулалт хийх, өвчлөл дэгдээгүй орон нутгаас эмч нар дайчлан ажиллуулах чиглэл өглөө. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, резидент эмч нарыг ачаалал их тасгуудад ажиллуулах зэргээр нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа.

Г.Занданшатар: ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ зэрэг яам, агентлагуудын сайд, дарга нар явж ажилла. Үнэлгээ, датаг бодитой гарга. Тасалгаанд суугаад компьютер дээрээс тоо нэгтгээд яриад байх нь зохимжгүй. Нүдээр үзэж, харж байж бодлого, шийдвэр оновчтой гарна.

Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хүүхдэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхааруулж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар үргэлжлүүлэн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин

    Яг үнэн, ялангуяа Эрүүл мэндийн сайд, боловсролын сайд 2- оо эмнэлэг сургуулиар явуулж бодит байдлыг үзүүл. Нэг ангийн хэдэн хүүхэд өвчилсөн бна, багш нар ямар бна. Хувийн, улсын гэхгүй бүгдээр нь явж үз. Өөрсдөө өглөө эрт босоод автобус хүлээгээд үз. Хүүхдүүд яаж сургуульдаа явж бна. Өвлийн хар хүйтэнд орой тараад яаж харьж бна. Бараг 5-6 цан гээд харанхуй болж бгаа. Гэр хороололын зам ямар бна. Цастай гудмаар халтирч унан барин яаж алхаж бна бүгдийг өөрийн биеэр явж үзэцгээ. Худлаа халуун байшинд суучихаад гараад машинд сууж гэртээ хүргүүлчихээд яаж та нар бодитой шийдвэр гхргадаг юм.

  • T
    T

    Зохимжгүй биш угаасаахороо бодоод л ийш ьийш яриад сууна бизНямбаатар шиг ажил

  • О
    Оюу

    Эмнэлэгийн ачаалал их , зохион байгуулалт муу байдаг.Жишээ нь: Нэгдсэн 3 дугаар эмнэлэг гэхэд нэг л олон зохицуулдаг гэсэн олон хүмүүс зогсож байдаг.юм асуухаар дуугарч хариулдаг хүн байдаггүй.мөн бүртгэл дээр сууж байгаа хүмүүс нь маш их зантай.хэвлээд л доош нь хийгээд цаг байхгүй гэж хэлдэг.үүнд анхаарч үзмээр байгаа юм даа.

  • И
    Иргэн

    Бүх салбарууд чинь буруу тогтолцооны тоглоом болж эцэстээ үнэнд гүйцэгдэж туйлдаж бн аа тиймээс ширэн сандалаасаа салчихна гэж айлтгүй тогтолцоогоо өөрчлөөчээ!!!