БЗД-ийн эмнэлгийн ачаалал 2 дахин нэмэгдсэн тул эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлж, ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлахыг үүрэг болголоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/11/586341382_1388144066201646_6260891493884193782_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр (2025.11.22) БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

БЗД 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.

48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Мөн амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийж ажиллахыг сануулав. Түүнчлэн ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ард түмнийг эрүүл мэндийн мэдлэг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх ажил орхигдоод байна. Ялангуяа залуу эцэг эхчүүдэд хүүхдийн асаргаа сувилгаа, хоол тэжээлийн дутагдал оруулахгүй байх талаархи мэдлэг мэдээлэл өгөх , ахуйн ариун цэврийн наад захын дадал хэвшлийн талаар сургалт мэдээлэл өгөх зэрэг гол ажлууд ор тас байхгүй болсон болохоор хүүхдийн өвчлөл хяналтаас гараад байна шүү дээ.