“Silk Way Star” шоунд Монгол Улсаа төлөөлж оролцсон И.Мишээл ТЭРГҮҮН байрын эзэн боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
120
legacy:2025/12/misheel.jpg

И.Мишээл "Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын эзэн боллоо.

И.Мишээлд 10 орны шүүгчид бүгд 12 оноо буюу хамгийн дээд оноог өгсөн бөгөөд үзэгчдийн саналаар ч тэргүүлж чадсан байна.

Тэрбээр өөрийн зохиосон МОНГОЛ хэмээх дуугаа дуулж, Монгол Улсаа алдаршуулсан юм.

Казахстаны нийслэл Астана хотноо болсон тус уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдсөн бөгөөд Ч.Мишээл эхний шатнаас л үзэгч, шүүгчдийн анхаарлыг татсан юм.

Тодруулбал тэрбээр эхний шатанд “Бундан улаан” дууг дуулж, өндөр үнэлгээ авч чадсан бол хоёрдугаар шатанд Казахстаны алдарт дуучин Аяугийн “Сыбырлайн” хэмээх хит дууг амилуулж, дараагийн шатанд шалгарсан байдаг.

Харин дөрөвдүгээр шатанд Хятад дуу дуулж 120 оноо, тавдугаар шатанд нийлбэр дүнгээр Казахстаны оролцогчийн хамт тэргүүлэгчдийн тоонд багтсан бол зургаадугаар шатанд “Blackpink”-ийн Lisa, Doja Cat, Raye нарын хамтарсан “Born Again” дууг амьд хэлбэрээр дуулж, 690 оноогоор гуравдугаарт бичигдсэн юм.

Долдугаар шатны үеэр Казакын сонгодог бүтээл дуулахдаа Монголын уртын дууны аялгууг хослуулан, үзэгчдэд сэтгэл хөдөлгөм уран бүтээлийг хүргэсэн нь шүүгчдийн талархлыг хүлээж, хамгийн өндөр оноог авч чадсан бол финалын шатанд буюу өнөөдөр өөрийн зохиосон Монгол хэмээх дуугаа амиллуулж, тэргүүн байр эзэллээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Олон хэлээр сайхан дуулж, олон хэлээр сайн явж ярьдаг царайлаг монгол охиндоо баяр хүргэе.

  • З
    Зочин

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин

    Мишээлээ баяр хүргэе

  • М
    Монгол мал

    Надаас мал бдг юм бна. Монгол биш гж бичсэн мал өөрийгөө нэг толинд хараасай, хөдөөний цус ойртсон мал. Энэ мундаг охиныг муулах хүн бас бна монголд,

  • З
    Зочин

    Уртын дууг ингэж сайхан дэлхийн чихэнд хүргэх гэж байхуу. Сайхан охин минь дараагийн том зорилгоо хараад урагшлаарай.

  • З
    Зочин

    Мишээлдээ баяр хүргэе дуучины тухайд бол амжилттай оролцсон авдаг оноогоо авсан хажуугаар нь шүүгч хийж байгаа Сарантуяа дуучин хэтэрхий биш байнаа улсын нэр төлөөлж байж шударга оноогоо тавихгүй илт харагдаж байна гадаад дуучид нь үнэхэээр сайн дуулж байсан сайн дуучид бйасан бусад шүүгч нар оноогоо шударга байгаагаар тавьж байхад улс орны нэр хүнд унагаж Сарантуяа илт оноог дараад үнэхээр ийм хүнийг битгий олон улсын уралдаан тэмцээнд явуулаач.

  • M
    mongol hun bish shuu

    gadaad nertei huniig hen ch mongol gej harahgui bgaa.yamae ch aygui duug barhirch orilj duulaad bair ezelj bgaa bol ene zugeer chanargui show gedeg ni haragdaj bna.luivar shuu

  • А
    Амаржаргал

    Мишээлийнхээ дууг сонсох дуртай. Баяр хүргэе. Даруухан Мишээлдээ уран бүтээлийн өндөр амжилт дахин дахин гаргахыг хүсэн ерөөе.

  • Д
    Дэмжигч

    Үнэхээр авъяаслаг, ухаантай, үзэсгэлэн төгөлдөр охинд баяр хүргэe.

  • З
    Зочин

    Авьяаслаг охин, шүүгч хоёртоо маш том баяр хүргэе. Чадлаа АМЖИЛТ

  • З
    Зочин

    Бор зүрхээрээ явж маш том амжилт гаргажээ. Монгол түмнээ ч удахгүй хуйгаар нь дагуулах болноо. Баяр хүргэе

  • З
    Зочин

    Mundag ohind bayar hurgeye ❤️