ХОХИРОГЧИЙН ЭГЧ: Бүх нийтийн амралтаар бусад нь баярлаж байхад, бид зул ширтээд хагацал дунд сууж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 22 сек
60
legacy:2025/11/586518401_829805936347959_4848666238418315059_n.jpg

Энэ сарын 20-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэр, Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, “Тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж явсан ААН-ийн жолооч, Дотоодын цэргийн албан хаагч 2 нас барсан юм.

Тэгвэл хохирогчийн эгч цахим хуудастаа “Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр... Бусад нь баярлаж, амарч байхад бид зул ширтээд, хагацал дунд сууж байна. Энэ төрд, энэ хариуцлагагүй нийгэмд үнэхээр гомдож байна. ​Миний дүү ердөө л 20 настай, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахуу балчирхан амьтан байлаа шүү дээ. Цэргийн албаа нэр төртэй хаагаад, эх орондоо зүтгэнэ гээд улирч үлдээд жил л болж байсан юм. Гэтэл тэр "томчууд", тэр дарга нар яав?

Туршлага муутай, залуухан жолоочтой хамт энэ их цас мөстэй, халтиргаа гулгаатай үед Архангайн айхтар даваа руу, тийм хол газар, тэсрэх бөмбөг тээвэрлэх аюултай даалгаварт явуулчихжээ. ​Мэдсээр байж... Тэр их эрсдлийг мэдсээр байж яагаад туршлагатай хүмүүсээ явуулсангүй вэ?

Яагаад 20-хон настай, амьдрал үзээгүй жаахан дүүг минь ийм аймшигтай эрсдэл рүү түлхчихээд өөрсдөө дулаан хөнжилдөө тайван амарч чадаж байна аа.

Хөөрхий ижий минь ухаан санаа нь орон гаран, "Хүүгийнхээ замыг усан зам татуулчихгүй юмсан" гэсэндээ ламын үгэнд итгэж, энгэр цээжнээ нулимсаа дотогшоо залгиад, унтаж ч чадахгүй зулын гэрэлд бөхөлзөж сууна. Уйлж ч болохгүй, унтаж ч болохгүй энэ их шаналлыг яалтай билээ. ​Бидэнд одоо зураг, зул, маанийн ерөөл гурав л үлдлээ. Энэ хариуцлагагүй байдлын төлөөсийг яагаад дандаа энгийн ард түмэн, ид хийж бүтээх насандаа яваа сайхан залуус амиараа төлөх ёстой гэж. ​Гомдолтой байна. Үнэхээр их гомдож байна" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    Зочин

    80.955877

  • З
    Зочин

    ANUSDI BOOB XXI BOOB DOLOOMOOR AL SEKSDEED809.955877TSAG SEKSEER BIEE UNELEED

  • З
    Зочин

    Өмнө нь Цагаан даваанд бас л том осол гарч, шатахуун ачсан машин олон жижиг тэргийг гулсан мөргөж, онхолдоод олон хүн шатаж үхсэн. Цагаан давааг нүхлээд эсвэл дэлбэлээд сэтэлж, намсгаж замыг нь шинээр барих хэрэгтэй.

  • У
    УОК ажлын хэсэг

    хайран залуу хархүү л байлгүй яаахав, харамсаж баршгүй, үүнд дээр дүгнэлт: улсын нууц, цэргийн танграг, жинхэнэ төрийн алба гээд л биендээ том том жаазтай баярын бичиг гардуулсан эрхэмүүд хаана байна, нэг муу сэтгүүчээр өрөвдүүлсэн нийтлэл дээр анхаараа ч дээ, бас амралтын өдөр амардаг юм болов уу, би ч 1980 аад оны Ак-47 той улаан пагонтай л байлаа... УОКомисс гээд л айл болгоноос галын хор шаарддаг, торгодог хэрнээ өөрсөдөө хэдэн залуусаар гал тахиж орхисон байдаг

  • З
    Зочин

    Iim l niigem shd. Uur deer irjiij l oilgh u daa huurhii.