Г.Дамдинням: АИ-92 хэвийн, АИ-95 өчигдөр хотын зүүн талаар дууссан байсан нөхөж цэнэглүүлж байгаа

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2025/12/38/NewFolder/shatakhuun.jpg

Шатахууны асуудал хэвийн болсон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Улсын хэмжээний бүх ШТС-уудын нөөцийг хянаж удирддаг систем, нөөцийн сав, нөөц бүрдүүлэх зээл гээд олон жил орхигдсон бодлогын шийдлүүдийг ирэх жилээс хийнэ. Тус бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгайлсан хууль ойрын өдрүүдэд ЗГ-аас УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцэгдэхээр өргөн баригдана. Нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах, түүхий эдийг бүрдүүлэх ажилд байнга анхаарч шийдэл гаргаад ажиллаж байгаа.

Заримдаа өглөө, орой өөрөө явж шалгана. АИ-92 хэвийн, АИ-95 өчигдөр хотын зүүн талаар дууссан байсан нөхөж цэнэглүүлж байгаа. Өнөөдөр хотын баруун талаар үзлээ байна. Жижиглэн дизель жигдэрчихнэ.

Баруун аймгуудын хангалт төвөөс хийгддэг болсноос хойш хүргэлт жоохон цаг авах юм. Сая ОХУ-д очиж баруун талаараа нийлүүлэлтээ сэргээхээр тохирсон. Жигдрүүлнэ ээ" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Хот сая орчим тооллуураар цахилгаан хэрэглээгээ удирдаад болоод байхад 200 хан колонкоо удирдаж чадахгүй бүхэл бүтэн яам сайд. Нэг хэсэгтээ орос машин колонкууд зам дээгүүр тавьчихмаар юм. Өрсөлдөөний хууль үйлчлэх байх. Манай хуйвалдааны компаниудад жаахан ч болов мэдрэмж өгөх байх.

  • I
    Irgen

    Ene hogiin shathuunii shagchidiin ga huliig zailuulyaa

  • Ж
    Жолооч

    5 өдөр дизель түлш хайлаа. Хаа ч байхгүй бна. Одоо одоо хятадаас импортлох ажилдаа орооч. Цаашид оросоос хараад нэмэргүй. Улам л хэцүү болно