ЭМЯ: Ханиад томуу их байгаатай холбогдуулан сурагчдын амралтад зохицуулалт хийх талаар хэлэлцэж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 55 сек
300
legacy:2025/11/587833642_1178396711049867_8092634056323866593_n.jpg

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд 2 аймаг байна.

Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе буюу 12-р сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна.

ЭМЯ-ны Томуу томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар 7-р сард төлөвлөгдөж, 10-р сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг.

2025 оны 11-р сарын 22-ний өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний "Алаг цоог дэгдэлт"-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг яг одоо ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Энэхүү Тохиолдлын Удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ЕБГ-ын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.

Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.

Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна.

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    OYUN

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • C
    Cono

    Ymar ymnii haniad ve naad shahmal tvlshnees l bolj baigaa bizdee

  • Ч
    Ч.Энхболд

    Энэ ХЭН гэдэг дарга вэ? Чинбүрэн сайд уу? Төрийн нарийн ? Эмнэлгийн тусламжийн дарга? Энэ хүн удирдах хүн мөн үү?

  • И
    Иргэн

    Ханиад томуу улам их газар авахаас өмнө цахимд шилжүүлье!,Гэрт 1 хүүхэд ханиад хүрэхэд ам бүлээрээ 3.4 хүн тусаж бна ямар их эдийн засгийн болоод бие махбодийн хор хохирол амсах нь тодорхой.

  • И
    Иргэн

    Ханиад томуу их эмнэлэг хүүхдээр дүүрэн коридорт хэвтэж байна. Сургууль цэцэрлэгээ хөл хохирчээ. Хүүхдүүд маш амархан хүндэрч байна

  • З
    Зочин

    Цахимаар хичээллэх нь зөв.

  • N
    Narangerel

    Хүүхдүүд ханиад хүрээд хэцүү байна цахим хичээл болгомоор байна

  • З
    Зориг

    Жил бүр гардаг шүүдээ түүнээс нь өмнө хэрхэн урдчилан сэргийлэх талаар сурталчилгаа сургалт шинж тэмдэг яаралтай авах хувийн арга хэмжээнты талаар мэдээлэл хийж байгаач тайваньд явж байхад автобус метроны зарын үг урсдаг самбараар юуны түрүүнд маскаа зүү ариун цэвэрээ сахь гээд эхлэнгүүт л бүгд маскаа зүүдэг юм билээ

  • З
    Зочин

    😡

  • З
    Зочин

    Ямарч хотын дарга утаанаас салгана гэж байхгүй юм бна . Ойрын өдрүүдэд утаа маш их хортой төвшинд бна . Машины түгжрэл угаар утаатайгаа нийлээд аймар бна . Ханиад томууны эх үүсвэр нь агаарын бохирдол . Хүүхдүүдийн амралтыг зохицуулалт хийсэн дээр байхаа .

  • З
    Зочин

    Сургууль, цэцэрлэгт сайн цэвэрлэгээ,ариутгал, агааржуулалт хий. Ганц ярьдаг зүйл нь карантин.

  • З
    Зочин

    Сургууль цэцэрлэгээ каринтийлаачээ

  • З
    Зочин

    Яг ийм үед ноогдол ашгаа өгөх хэрэгтэй хүн ер нь хүйтэний улиралд ямар ч төрлийн өвчтэй байж болно.

  • И
    ИРГЭН

    Агаарын бохирдол, чанаргүй эмийн гайгаар жил бүр олон нялах үрсээ алдаж, өвчлүүлэж бн даа!!! Монгол улсын төр МАН - хэзээ ард иргэдээсээ уучлалт гуйж энэ төрөөс зайлаж Монголчуудыг амраах юм болоо!!!

  • З
    Зочин

    Агаарын бохирдолтой байхад,ханиад дэгдэлт бүр ихэсдэг. Олигтой эм ч байхгүй.

  • Б
    Баяртуяа

    Эмний хөнгөлт хөдөө орон нутагт байдаггүй

  • Б
    Баяртуяа

    Томуу томуу төст өвчний үед эм үнэн өндөр байн. хөдөө орон нутгийн бол

  • H
    Hen be

    Manai mongolchuud ix tarahlaa muutai ulsuud yumaa.. Jooxon virus d l deerelxuuleed bhiin say bagsh narni ajil haysan odoo bas... Huuhed yum surxiinmu neg musun 12jilee ter chigt ni haasan ni deer huwiin surguuliuud ajilna

  • З
    Зочин

    Zvegeer ene surguuli tsetserlegee amraa huuhduud bvgd emneleg dr zuglej bn shdee jaahan huuhduudee 40hvrtel haluurch bhiig haraad zurh ovdoj bs aij bn

  • З
    Зочин

    Маш муухай ханиад юм байна. Цэцэрлэг сургуулиа хаасан нь дээр. Эм тариа чанаргүй, эмнэлэг хүрэлцээгүй ийм үед хүүхдүүд гэр гэртээ байсан хамаагүй дээр шүү.

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн яамны хурлыг Болдийн Дэмбэрэл удирдаад байна уу даа. Ямар боловсролтой хүнээр зөвлөхөө хийлгэж байгаа юм бэ, МАН ийм дампуу л даа.

  • З
    Зочин

    Энэ амралтын 3н өдөр гэр бүлээрээ л ханиадтай тэмцэж бн.эмэнд дарагдахгүй бн.одоо маргааш сургууль цэцэрлэгтээ яаж явна даа.яах вэ.

  • S
    suragch

    amraachihooo bi haniad hured uhleee yg amraaa amaraaaaaa gsh

  • З
    Зочин

    Odoogoo amaraagaad tsagaan sariin daraa oruulbal

  • I
    Irgen

    Olin jil himiin horoor horduulj.neg heseg n bayjdag bolloo.Ene jiliin hytadiin himiin hor chin bur iluu unertei.bur medregdej bn.Dhan tsever nuursiig n hytaduud shataagaad.mgl chuud dutuu hiisen horoor n hordoj duuslaa.Agaar irchin iim bhd yaj eruul bhiim.Dandaa t1 uomnuud yasan setgedgui uom.Utaanaas 80 % bolj bn.

  • M
    munkhbaatar

    odo amraagaachee hetsuudle

  • Э
    Ээгий

    Энэ ёстой аймаар ханиад бна.Эхлээд хоолой тэсэхийн аргаггүй хорсож өвдөө л тэгээ л дагжтал халуурч ,толгой өвдөнө гэж ,дээр нь үe мөч янгинаж өвдөхийн,Хүчтэй ханиалгана цээж аймаар өвдөж бна.Маск сайн зүүж өөрсдийгөө сайн хамгаалаарай

  • З
    Зочин

    odoo amrachaad shagaan sariin daraa oruul

  • Z
    Zochin

    Утаагаа янзлаачээ. Агаарын, хөрсний бохирдлоо янзлаачээ. Хог шороо шүүрддэг хүмүүсээ ажлыг нь хийлгээчээ. Цалин нэмсэн, гудамж цэвэрлэхээ больсон. Цэвэрлэгч нар харагдахаа больсон шүү дээ. Цэвэрлэж бгаа нь зүгээр л тарааж тоос бусгана. Шүүрдсэнээ аваад хаядаг баймаар бна.

  • H
    Hi

    odoo amraachih doo .Tsagaan sariin daraa oruul. Hytad uls tegj amardag yum bnle