Ерөнхий сайд томуугийн асуудлаар холбогдох албаныхантай 15.00 цагт уулзана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zasagSHINE/uureg.png

Засгийн газар лхагва гараг бүр ээлжит хуралдаанаа хийж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж, танилцдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд болон зарим сайд нар ШХАБ-ын өргөтгөсөн уулзалтад оролцохоор явсантай холбогдуулан тухайн долоо хоногийн хуралдааныг нөхөж өнөөдөр хуралдахаар болжээ.

Тодруулбал, 15.00 цагаас хурал товлогдсон бөгөөд хэлэлцэх асуудлууд хараахан тодорхой болоогүй байгаа ч сурагчдын амралтыг урагшлуулах эсэх цаг үеийн зарим асуудлуудыг хэлэлцэж магадгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Томуугийн асуудлаар Ерөнхий сайд холбогдох албаныхантай уулзах гэнэ.