Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүхээр гэм буруутайг нь тогтоохоос нааш чөлөөлөхгүй ХУУЛЬТАЙ ч Ёсзүйн хариуцлага тооцож, чөлөөлөхийг иргэд шаардаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 15 сек
60
legacy:erdenesuh tuluulugch/406479340_656796389959310_2954980329616799647_n copy.jpg

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зэрлэгээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болоод буй. Улмаар олон нийт түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж, иргэдийг төлөөлөх ёсгүй гэж үзэн, эргүүлэн татахыг шаардаад буй.

Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасанчлан дараах тохиолдолд НИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох аж. Үүнд:

41 дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох

41.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:

41.1.1. нас барсан;

41.1.2. хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

41.1.3. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

41.1.4. тухайн орон нутгаас шилжсэн;

41.1.5. энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;

41.1.6. энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн;

41.1.7. Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

41.1.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон тохиолдолд бүрэн эрхийг дуусгахаар хуульчилжээ. Түүнчлэн,

41.2. Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Тэгвэл Б.Эрдэнэсүхийн энэхүү ёс зүйгүй үйлдэлд дургүйцсэн иргэд түүнийг нэн даруй төрийн албанаас чөлөөлж, хуулийн хариуцлага тооцохыг шаардаж буй бөгөөд түүний харьяалагддаг Ардчилсан нам ч гишүүндээ хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/11/29

    Ийм бусармаг үйлтэй хүнийг хууль байдаг бол буудан хөнөөх хэрэгтэй ч юмшиг....Арай л балмад хүн биш араатан ч ийм байхгүй.Амьд сүг...

  • З
    зочин2025/11/29

    ямар амьтаны шээс юм болоо.новш чинь

  • З
    Зочин2025/11/26

    hovd must hogiin hulgaich baasanjav 25 r hogiin hulgaich guilagchin baasanjav avtokaminatiin buzar hulgaich baasanjav

  • З
    Зочин2025/11/25

    ANUSDI BOOB XXI BOOW DOLPON URN SHINEGENE AMSI BIEE UNELELNE80.955877VANXANDI

  • Э
    Энх2025/11/25

    Өөрөө хүчирхийлэгч хүн иргэдийн зүрх сэтгэлийг төлөөлөөд тэнд сууна гэж юу байхав дээ❗️ Төлөөлөгчөөс буулгах хэрэгтэй⁉️🤔🥺

  • Z
    zochin2025/11/25

    zailuulaachee ene neg haltar pizdaag shorond ni avaachij hataa novshiig