ЗӨВЛӨМЖ: Гэр бүлийн орчинд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:37 tsetserleg/1.jpg
legacy:37 tsetserleg/MPA PHOTO 2017-9981.jpg

Гэр бүлийн орчинд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт Боловсролын Ерөнхий газраас хүргүүлж байна.

Хайр, халамжаа өдөр бүр илэрхийлээрэй...

Яагаад чухал вэ?

Хүүхэд өөрийгөө хайрлагдаж, аюулгүй байгаагаа мэдэрснээр өөртэй итгэлтэй, тайван нэгэн болж өсдөг.

Юу хийх хэрэгтэй вэ?

“2–5 насны хүүхдэд хамгийн үнэ цэнтэй зүйл бол хамт байх, ярилцах, тоглох дотно харилцаа юм.”

ЗӨВЛӨМЖ

Тэврэх, үнсэх, “Би чамд хайртай” гэж хэлэх.

Нүд рүү нь харан ярилцах.

Хамтдаа ном унших, зураг зурах, тоглох нь дотно байдлыг бий болгоно.

Чанартай цаг гэдэг нь урт хугацаа бус, бүрэн анхаарал хандуулсан, өөрийг нь ойлгож, дэмжиж байгаагаа мэдрүүлэхийг хэлнэ.