УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй саналыг тухайн өдөртөө олон нийтэд нээлттэй байршуулдаг байх“ хуулийг санаачилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 8 сек
90
legacy:2025/10/enkhtuvshingishuun/MPAPHOTO202321.jpg

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Тодруулбал, 134 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт, дэд заалтыг нэмжээ. Үүнд:

134.2.Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хуралдааны товч мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр байршуулна.”

134.3.Энэ зүйлийн 134.2-д заасан хуралдааны товч мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

134.3.1.хуралдаанаар хэлэлцсэн асуудал;

134.3.2.хуралдааны ирцийн мэдээ /тоо, хувиар/;

134.3.3.хуралдаан эхэлсэн, завсарласан, хойшилсон, дууссан он, сар, өдөр, цаг, минут;

134.3.4.санал хураасан томьёолол, санал хураалтын дүн /тоо, хувиар/, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналын тоо;

134.3.5.техник, хэрэгслээс шалтгаалсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдаатай санал өгсөн гишүүний тухайн асуудлыг дэмжсэн, дэмжээгүйгээр хуралдааны тэмдэглэлд тусгуулахаар гаргасан санал;

134.4.Тухайн өдөр чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудлын хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хэлэлцсэн асуудал тус бүрээр товч мэдээллийг бэлтгэн мэдээлнэ.

134.5.Нууц санал хураалт явуулсан хуралдааны товч мэдээлэлд энэ зүйлийн 134.3.4-д заасан мэдээллээс зөвхөн санал хураалтын дүнг тусгана.

134.6.Хаалттай хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудалд энэ зүйлд заасан мэдээлэх журам хамаарахгүй.

134.7.Хуралдааны товч мэдээлэлд агуулсан тоо, мэдээлэл энэ хуулийн 135.1-д заасан хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэлтэй зөрсөн тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг баримтална гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA2025/12/08

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин2025/12/02

    Mongolian #1 daisan

  • З
    Зочин2025/12/02

    Дээрээсээ хөриуцлага зарчмыг үлгэрлэвэл нийгэмд дэг журам сайжирна

  • Ж
    Ж.Цэндаюуш2025/12/01

    Маш зөв зүйл бичжээ Эмээ нь уншаад баярлаж байна. Өдөржингөө талх, сахар идээд л амьдарч л байна даа

  • И
    Иргэн2025/12/01

    Уг нь энэ залуу их зөв санаа гаргадаг, даанч МАН -АН мафиуудын дунд амьдардаг учираас тултал нь ярьж ажил хэрэг болгохгүй зориг зүрх дуртаад байгаа харагддаг!!

  • З
    Зочин2025/12/01

    Ийм хууль гаргаж байхаар зүгээр сууж байгаад огцор.

  • З
    Зочин2025/12/01

    МАШ ЗӨВ ШҮҮ. БАТЛУУЛААРАЙ.!!!! ХЭН ХЭН ЮУГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ДЭМЖИЖ БАЙГААГ МЭДҮҮЛЖ БАЙХ ЁСТОЙ!!!!

  • З
    Зочин2025/12/01

    BOOW XXI809.55877 BOOW DOLOOJ AL SEXSEER ANUSN VANXANI BIEE UNELLEED

  • Б
    Баяраа2025/12/01

    zub shuu