ХЯТАД-МОНГОЛ-ОРОСЫН ОЛОН УЛСЫН ДАГУУРЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 8 ДУГААР ХОЛИМОГ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/11/1baigali/2.jpg

Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотноо Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газар (ОУДДЦГ)-ын 8 дугаар холимог комиссын хурал 2025 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран байгууллаа. Хуралд ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Артур Владиславович Чертов -оор ахлуулсан төлөөллүүд, БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны байгаль орчин, шинжлэх ухааны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн, дарга Ү Хюпан -аар ахлуулсан төлөөллүүд оролцов.

Комиссын хурлаар талууд ОУДДЦГ-ын байгаль хамгааллын хамтын ажиллагааны 2020-2024 оны үр дүнг хэлэлцэж, 2025-2029 оны төлөвлөгөөг баталлаа.

Хурлаар дараах гол асуудлуудыг хэлэлцэн тохиролцов:

ОУДДЦГ болон түүний ойролцоох бүс нутгийн экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;

ОУДДЦГ-т хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамтарсан дадлага хийх;

Ховор зүйлийн шувуудын хамгаалал, судалгааг үргэлжлүүлэх;

Судалгаанд дамжуулагч төхөөрөмж ашиглах, биологи болон нүүдлийн судалгааг өргөжүүлэх;

Комиссын 9 дүгээр хурлын товыг тогтов.