Улаанбаатарт -11 хэм хүйтэн, цас орохгүй

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2026/01/1/_MG_003912.jpg

2025 оны 12-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойш ялимгүй цас бударна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.