Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:2025/12/NewFolder1/fca8a2a23b47461da9aa66d93c10592f.jpg

Булган аймагт улстөржилт их буй. Учир нь аймгийн ИТХ-ын 29 суудлын 14 нь МАН, 14 нь АН, 1 төлөөлөгч МАН-аас гарч бие даагч болсон. Тиймээс 1 төлөөлөгч бүрийн санал үнэ цэнтэй үед намынхаа эсрэг санал өгсөн гэх аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандуламд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ. Тодруулбал, түүнийг Сэлэнгэ сумын Засаг дарга байхдаа “Гацуурт” компанид хууль бусаар газар олгосон, нэр бүхий этгээдээс авилга авсан, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт буруутган шүүж байгаа аж.

Шүүх хуралдаан нээлттэй явагдаж байгаа бөгөөд https://www.youtube.com/watch?v=4h60f5ZX46E&list=PLTWY8K-9zXztJQz4cQl4ry2JlJhi0l3kJ линкээр үзэх боломжтой.

Хэрвээ Ш.Насандулам нь “шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол” Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41.1.3-т “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол” гэдэг заалтын дагуу ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болох юм. Ингэснээр түүний тойрогт дахин сонгууль зарлагдах нөхцөл байдал үүсэх юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Галт

    Их бага ямар нэгэн сэтэр зүүсэн АЛБАН ТУШААЛТАН БҮХЭН АВЛИЛГАЧ болдог ХЭВ ХУУЛЬ амжилттайй хэрэгжиж байна даа

  • З
    Зочин

    Булганыхан будлиантай гэж улс төржиж засгийн эрх мэдлийн төлөө нэг нэгнээ шоронд хийх гэж оролддог моод дэлгэрүүлж байдаг юм байжээ хөөрхий дээ

  • S
    Saraa

    Энэ шүүх хурал сая болоид дууссан үнэн зөвөөр мэдээллэх сэтгүүлчийн ёс зүй байна уу? Өөрөө юүтүб стрийм үзсэн байх. 1 цагийн Шүүхийн тогтоол гарч гэм буруугүй гэсэн нь нотлогдсон.