“Амь аврах анхан шатны тусламж үйлчилгээ”-ний талаар сургалт зохион байгууллаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/45/565179870_1229226202579456_8775724601379052225_n.jpg

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, гэнэтийн осол гэмтэл, эрүүл мэндийн яаралтай нөхцөл байдалд зөв арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Амь аврах анхан шатны тусламж үйлчилгээ”-г хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Сонгинохайрхан Зорчигч тээврийн төвийн эмч Ж.Эрдэнэчимэг удирдан явууллаа.

Сургалтаар:

Гэнэтийн ослын үед анхны тусламж үзүүлэх

Цус алдалт, шарх, түлэгдэлтийн үед авах арга хэмжээ

Зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR)-ын дадлага

Хөдөлмөрийн байрны осол, гэмтлийн үед дуудах дараалал, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олголоо.

Сургалтын үеэр оролцогчид практик дасгал хийж, бодит нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах чадвараа хөгжүүллээ.