Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/40/575194715_1250354597138837_8917830579632902506_n.jpg

Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Тус ажлын хэсэг нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтийн байдалтай танилцлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа болон холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагууд 2025 онд хэрэгжүүлсэн болон 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн явц, гүйцэтгэлийг танилцуулж, санал солилцлоо.