“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:hutul.jpg

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Төрийн өмчит компанид учруулсан их хэмжээний хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэхийг Ажлын хэсгээс онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 9-ний байдлаар 3,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Үүний 2,8 тэрбум төгрөгийг нь “Цемент шохой” ХХК-ийн дансанд төвлөрүүллээ.

Мөрдөгчдийн ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдуулан хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Би2025/12/11

    Наранбаатар их өрөнд оруулсан хувийн багтай болтлоо баяжсан

  • З
    Зочин2025/12/11

    Manai mongolchuud ix xultsungvi ter tusmaa xutul tsementiin ajilchid ve veiin udirdalguud bvgd idej uugaad bayjsan daa

  • Z
    Zeel2025/12/10

    Зээлийн гэрээгээр авсан байгууллагууд нь өрөө төлсөн л бхдаа

  • A
    Atg2025/12/10

    Hen hen heden tug yaaj baragduulsiin il tod bna shu

  • П
    Писданууд2025/12/10

    Ямар сданууд нь хэдэн тэрбумаар аваад ямар хүмүүс нь хуруу хумсаа хугалан бж жаахан цалингаар ар гэрээ тэжээгээд бгаан бэ

  • А
    АТГ2025/12/10

    Амар амар АТГ авлага барагдуулах ажилтнууд болжээ

  • Д
    Д2025/12/10

    Албан тжшаалтнуудийн нэрлээч тийм албан тушхалтан ж.м гм