Маргаашаас автомашинууд тэгш, сондгойгоор төгссөн дугаараараа замын хөдөлгөөнд оролцоно

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
90
legacy:2025/10/tsagagaar/hotiintugjee.jpg

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт иржээ. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авсан бөгөөд өнөөдөр дүн нь гарсан байна.

Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Иргэдээс тэгш сондгойгоор явуулах санал ирсэн бөгөөд санал асуулга авахад 52 хувь нь дэмжсэн байна. Тиймээс маргаашаас тэгш, сондгойгоор зорчиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 12-р сарын 15-аас 12-р сарын 31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очихыг анхааруул байна" гэлээ.

Эмнэлэг, цагдаа, онцгой, хэвлэлийн байгууллагын авто машин дугаарын хязгаарлалтгүй зорчих аж.

legacy:2025/10/tsagagaar/050ce57d37154ec6a524e73d8e93ef86.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2025/12/15

    сонгууль хурдан болоосой. энэ нэг эргүү МАН болон Нямбаатараас тэр үед салах юм байна

  • Д
    Доржоо2025/12/15

    Уг нь түгжирч зогсож байхаар ингээд зохицуулаад ажлуудаа амжуулаад явбал дээр байсан юм даа хар амиа бодсон эргүү малнууд

  • Х
    Хөлдсөн санта2025/12/14

    Идэр 9 эхлэхтэй зэрэгцэн автобусаа хүлээн хөлдөөж алах нь хүн эд хөрөнгөө хэрхэн ашиглах нь энэ ардчилсан нийгмийн уриагүй улс төрчдийн бодлогогүй улс шийдвэрээс үнэндээ залхаж байна. Гийгүүлдэггүй юм аа гэхэд гай болохоо болиоч ээ Нямбаатаараа,

  • U
    Uurtai irgen2025/12/14

    Ymar laitain bee, Gai bolson balai shiidveree boliosoi

  • I
    Irgen2025/12/14

    Sanal asuulgad ni eserguutseed bhad l shaana l gsn bol shaah ymaa. Tegvel sanal avj yadag ym

  • Д
    Доржоо2025/12/14

    Хөрөнгөтэй хүмүүстэй зориулсан шийдвэр гаргаад байх юмаа, 2 машинтай тэгш сондгой дугаартай хүмүүс л таатай хүлээж авна, уулаасаа энийг л хүрч байгаа, одоо ингэж л хүчээр шийдэх гээд үзэх юм ба л даа, битгий давраад байгаарай

  • З
    Зочин2025/12/14

    Зөв зөв бүтүүү пүжгиинүүд

  • 9
    9992025/12/14

    Худлаа хуцхаа боль. Ямар тэнэг нь ингэж донгиотдог юм? Шинэ жил яадаг юм? болдогоороо л болно. Хоёр машинтай хөнгөжсөн хүмүүст зориулсан ийм шийдвэр хэрэггүй.

  • Н
    Нянгар2025/12/14

    Мунхаг шийдвэр