МҮБХ Улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
40
legacy:2025/12/39/598098570_1151879513601103_807792671693851956_n.jpg

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар "Physical Asia" шоунд амжилттай оролцсон Монголын багийн ахлагч Монгол улсын Үлэмж бадрах арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ. Тодруулж хэлбэл, Өчигдөр болсон "Алтан цом"-ын барилдааны үеэр Монгол Улс, үндэсний бөхийг дэлхийд сурталчилсанд талархаж МҮБХ болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлсэн байна.

Дашрамд сонирхуулахад, Б.Орхонбаяр арслан "Physical Asia" шоу цацагдснаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй бөгөөд өчигдрийн Алтан цомын барилдаанаар дэвжээндээ гарсан юм. "Бэлтгэлээ хийсэнгүй. Барилдсангүй" гэх шүүмжлэлийг бөх соирхогчдоос авсан Б.Орхонбаяр арслан 5 барилдаж, 4 давсан амжилтаар бэлтгэл сургуулилтаа цалгардуулаагүй гэдгээ батлан харуулсан. Тэрбээр, сүүлийн тойрогт Э.Батмагнай арсланд өвдөг шороодож, бусад учраагаа давсан юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    За бөх нэртэй хорчин,допингчин,баастай гүзээ нараа Орхонбаярт атаархаад үхлээ юү.Дэлхийд Монголоо сурталчилсан мундаг залуу шүү.Нүүрийн буянтай та нар хол очиж атаархаа.Ёстой бөхчүүд л гэдэг болохоос ,ойроос нь харах юм бол нуль атаа ,жөтөө.Авгай хүүхнээс ч дор улс.Байнга хүнээр ивээн тэтгүүлж, хүнээс зүгээр юм авах гэнэ.Муусайн баастай гүзээ нар.

  • Б
    Бяцхан РАВДАН

    Тэээррррр. Батмагнайг дийлэхгүй байна гэдэг чинь бэлтгэл дутуу байгаан шинж шүү дээ хахаха

  • 9
    9

    Баяр хүргэе мундаг шүү ,амжилт

  • З
    Зочин

    Маш сайн бна шүү хө баяр хүргие эээээ