Томуугийн тархалт “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/600313064_1194252026131002_3632958616751197483_n.jpg

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт бага хувиар нэмэгдсэн байна.

Томуугийн тархалт “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.

Эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 71.6% (1,962) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=28) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 55.3% (57) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдөртэй адил байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4% (1,091) байна. Өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ.