“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн Австрийн өргөмжит консулаар өнөөдрийг хүртэл ажилласаар байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 6 сек
70
legacy:c47943793ab146e29b7aea8d7bd826d8.jpg

Монголын толгой баячуудын нэг "Эрэл"-ийн гэх тодотголтой Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан Филиппин Улсын иргэн Террил Атиенза агсны нөхөр хоёр охиныхоо хамтаар өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Тэд одоогоос 14 жилийн өмнө Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх эхнэрийнхээ, ээжийнхээ амиа алдсан хэргийн хавтаст хэрэгтэй танилцаж, сэргээн шалгуулах хүсэлтээ гаргахаар ирээд байгаа юм.

Учир нь Террил Атиенза нь одоогоос 14 жилийн өмнө буюу 2011 оны зургаадугаар сарын 19-нд Сингапур-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд газардсан гэдэг. Түүнийг тосож авсан хүн нь Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн бөгөөд онгоцноос буусан даруйд нь Нүхт дэх хаустаа аваачсан талаар сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлэгт дурдагдаад буй. Улмаар Террил Атиензагийн гар утас, компьютерийг нь хураан авч гэр бүлтэй нь таван сар гаруй хугацаанд холбоо бариулаагүй, цалинг нь өгөөгүй боолчилсон гэх асуудал ч нэвтрүүлэгт дурдагдсан.

Д.Сэргэлэн нь юуны учир гадаадын иргэнийг цалин хөлсгүй ажиллуулж, гэр бүлийнхэнтэй нь холбоо бариулахгүй байснаар зогсохгүй бие, сэтгэл санааны хүчирхийлэлд байлгасныг хуулийн байгууллагууд тогтоолгүй өдийг хүрсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.

Тэгвэл ГХЯ-ны Консулын газрын албан ёсны сайтаас авсан мэдээллээр, Даваахүүгийн Сэргэлэн нь өнөөг хүртэл Австри Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консулаар ажиллаж байна.

legacy:sergelenn.png

Харин өдгөө иргэдийн зүгээс Д.Сэргэлэнг өргөмжит консулаар ажиллах нь зохимжгүй хэмээн буцаан татахыг шаардаж, цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/12/16

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • B
    bold2025/12/16

    buzar amitan

  • З
    Зочин2025/12/16

    Yu we 1muu suwilagch awgai konsulaar ajillaad bhdaa yadiin erguulen tataachee buzar ger bul

  • З
    Зочин2025/12/16

    Ер нь гэр бүл үр хүүхдүүд нь гэмт хэрэг, авилга албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүсийг төрд ажиллуулахгүй баймаар байна.

  • Z
    Zochin2025/12/16

    Ugui ene MGLiin ZG.Gadaad hergiin said gj hiimel huuhen dan hulgaich.bugs bazdag shar semjtei.odoo bur aluurvhin.deer dan hugshin emgen evgen tomiloh uom.Ulsiin ner hund nuur tsarai.chadvar.bolovsrol shagadaggui uomu.MUIS.Gdadaadad diplomataar tugssen zaluuchuudiig tomiloh estoi.Er n MAN estoi heden uvgen hugshinii buir selgeh talbar bolloo.arai ch.

  • З
    Зочин2025/12/16

    эргүүлэн татах хэрэгтэй

  • З
    Зочин2025/12/16

    Сэргэлэн эргүүлэн татах хэрэгтэй ер нь Эрдэнэбатын гэр бүл их шуналтай дээрэлхүү энэ нийгмийн хог шаарууд байна эднийг ингэж давраад болохгүй аливаа улсын иргэн хүн хуулиа хахуулдаж биш дагаж мөрдөх ёстой