Калининградын арбитрын шүүх дээр Рио Тинто ялагдаж, “МКПАО ОК РУСАЛ“ компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 6 сек
280
legacy:2026/03/io.png

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрөгч долоо хоногт болсон. Сонсголын үеэр Оросын нэр бүхий компани Калининград мужийн арбитрын шүүхэд Рио Тинтог өгсөн гэх мэдээллийг Сангийн сайд асан С.Баярцогт өгсөн. Тэрбээр "ОХУ-ын Калининград мужийн шүүхэд Оросын нэг компани Рио Тинтог өгчихсөн. Шүүхэд өгсөн тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюутолгойн Рио Тинтогийн эзэмшиж буй хувийг авна гэсэн санал тавьчихсан байгаа. Арбитрын шүүх дээр татварын маргаан явж байгаа. Шүүх хурал дуусчихсан. Гэтэл энэ асуудлыг зүй зохистой шийдвэрлэхгүй бол Монголын талд 70 жил ашигтай эсвэл хөрөнгө оруулагчдад 70 жил ашигтай зүйл болно” гэсэн юм.

Тэгвэл эл асуудлаарх Калининградын арбитрын шүүх хурал 12 дугаар сарын 11-нд болж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, МКПАО ОК РУСАЛ компанийн нэхэмжлэлийн өргөдлийг хангаж шийдвэрлэжээ. Ингэхдээ "Рио Тинто Лимитед" ХХК тэргүүтэй компаниудаас МКПАО ОК РУСАЛ компанийн ашигт 1 тэрбум 278 сая ам.долларын хохирол, 10 сая рублийн улсын тэмдэгтийн хураамжийг хамтад нь гаргуулахаар шийдвэрлэжээ. Хохирлыг барагдуулах зорилгоор "Оюу Толгой" ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгажээ.

Дашрамд дурдахад, шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцож буй МКПАО ОК РУСАЛ компани нь хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ашиглагддаг хоёрдогч түүхий эд болох глинозем боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж. Ингэхдээ тус компанийн хувь эзэмшил нь 80:20 гэдэг байдлаар тогтсон байдаг бөгөөд 80 хувийг нь Англи-Австралийн Рио Тинто холдинг компани эзэмшдэг байна. Харин шүүхийн нэхэмжлэлд "Рио Тинто группийн компаниуд өмнө нь АВС компанид хамаарч байсан КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн хяналтдаа авч, түүнийг удирдлагад оролцуулах боломжгүй болгосон байна. Хариуцагч 4 нь КВАЛ компанийн хүчин чадал дээр боловсруулахад шаардлагатай боксит түүхий эдийг нийлүүлэхээ зогсоосон. Үүнтэй холбоотойгоор РУСАЛ компани нь нийт 1 238 910 642 ам.долларын алдагдсан ашгийг нэхэмжилж байна" гэх агуулга тусгагджээ.

Түүнчлэн РУСАЛ компанийн зүгээс өөрийн талд шийдвэр гарсан тохиолдолд Австрали болон Их Британийн нутаг дэвсгэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэлтэй учраас төвийг сахисан харьяаллын бүсэд буюу Монгол Улсын Оюу Толгой ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувьд гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой гэжээ. Мөн нэхэмжлэгчийн зүгээс "Рио Тинто нь хориг арга хэмжээг хөнгөн цагааны салбар дахь өрсөлдөгч болох РУСАЛ компанийн активыг хураан авах шалтаг болгон ашигласан" гэж онцолжээ.

Нэхэмжлэгчийн байр суурьтай шүүх санал нэгдэж байгаагаа шүүхийн тогтоолд дурджээ. Ингэхдээ "Рио Тинто нь Австралийн гэрээг шинэ хугацаагаар байгуулаагүй байтлаа өнөөг хүртэл шударга бус үйлдлээсээ ашиг хүртсээр, РУСАЛ-д хамаарах КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хууль бусаар ашиглаж байна" гэжээ.

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/12/23

    рио оросуудыг чадаж байхад манайхыг юу байхав дээ. эртхэн хөөж гаргасан нь дээр шүү луйварчидыг

  • Ж
    Жжж2025/12/23

    Манайд огт хамаагүй ээ.энд сүржигнээд байх хэрэггүй.Рио зарах шилжүүлэх бол эхлээд манай талд хандах гэрээтэй

  • З
    Зочин2025/12/23

    Хулгайч Баярцогтын тал их мэдээлэлтэй байгаа биз

  • Х
    Хотын уугуул2025/12/23

    Уншаад хүн ойлгохгуй мэдээ бичжээ. Гол асуудал юунд байсан бж, гэвэл компанийн хувь эзэмшил нь 80:20 буюу Рио Тинтод 80 хувь, Оросын талд 20 хувь байсныг Рио Тинто дур мэдэн Оросын талын эзэмшлийн 20 хувийг Оросуудаас нь асуулгуй дур мэдэн дээрэмдэж авч Оросын талд их хэмжээний хихирол учруулсан. Энэ асуудлыг шүүх буцааж гольдор руу оруулж Оросын 20 хувийг Оросын талд буцааж өгч, гарсан хихирлыг Рио Тинтогоор төлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Рио Тинтогийн дураараа авирлаж, бусдын хувьцааг дур мэдэн зарж борлуулсыг хүчингүйд тооцжээ.

  • З
    Зочин2025/12/23

    Рио' г үргэлжлүүлэн ажиллуулж байснаас орос аваад манайтай хамтарвал арай дээр байхаа. Ядаж Эрдэнэт шиг хөгжүүлнэ байх даа.

  • З
    Зочин2025/12/22

    Эргүүтцэн хар малнуудаа, рио гийн 66 хувь чинь шилжүүлэх бол зөвхөн монголын талд шилжүүлнэ гэсэн тогтвортой байдлын гэрээтэй, эргүү орсууд болон тэдний шээснүүд бол май салаавчаа ав да гичийнүүдэ

  • З
    Зочин2025/12/22

    РИО ТИНТО гийн 66 % тай ОРОСУУД ЯРИНА. Монголын татвар, хувь эзэмшил , монголын Э/З т огт нөлөөлөхгүй нөлөө үзүүлэхгүй. Монголчууд харин ч оросууд РИО ТИНТО гийн 66% иас хувь эзэмшээд ороод ирвэл бид бас ашиглаад хамтарч ажиллаад хүчтэй хяналт тавьж болох талтай. Оросууд гээд улиглаад байвал бид Рио тинтогоор мөлжүүлж дээрхлүүлсээр байгаад дуусна .

  • З
    Зочин2025/12/22

    Зарим сэтгэгдэл бичигчид асуудлыг ойлгоогүй эсвэл ойлгохыг хүсэхгүйгээр санаанд орсноо бичээд байх шиг байх юм. Шууд Монголын баялагыг дээрэмдэх нь гэж ойлгоод байх шиг....( РИО ТИНТО гийн 66% иас) ОРОСУУД ТОДОРХОЙ ХУВЬ ЭЗЭМШИЖ ӨӨРСДИЙН АЛДАГДЛАА НӨХӨР ЗОРИЛГООР ОРОЛЦОНО ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЗӨВ АЖИЛЛАВАЛ ОРОСУУД МОНГОЛТОЙ ХАМТАРЧ ХҮЧТЭЙ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ БОЛОМЖ БИЙ . МОНГОЛЫН АВДАГ ТАТВАР ХУВЬ ХЭМЖЭЭ , НООГДОЛ АШИГТ ЯМАРЧ НОЦТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ

  • D
    Drk12025/12/22

    Ok

  • З
    Зочин2025/12/22

    Энэ одоо юу вэ Монголын газар нутаг эзэн болсон биднийг тоохгүй айн амару гүй юу айн шүүх гэх шиг

  • З
    Зочин2025/12/22

    Эргүү Оросын боол

  • З
    Зочин2025/12/22

    Тэмцэж Оюу толгойгоо ард түмэн эргүүлэн авна. Улс төрчид бид биш би яаж идэх тухайл боддог

  • З
    Зочин2025/12/22

    Хэрэггүй ашиггүй ордыг хаа

  • З
    Зочин2025/12/22

    Зөв

  • З
    Зочин2025/12/22

    Оросын шүүх нь оростоо л хэрэгжих ёстой ш дээ, олон улсад монголд хэрэгжих ямар ч хуулийн ёс байхгүй !

  • З
    Зочин2025/12/22

    Тэр газартаа л хэрүүлээ хий монголын газар нутагт санаархах санаархал ховдог шуналаа тат! Монголын урвагч за гтйн газрыг огцруулж яллах ёстой

  • Т
    Тэмцэгч2025/12/22

    Ашгүй дээ! Оросуудын байгуулсан Эрдэнэт бид нарыг тэжээж бн. Австралийн боол болж, бүх баялгаа ачуулаад, дааж дийлшгүй өрөнд орсон байгаа Монголыг Оросоос өөр аврах сайхан сэтгэлтэй улс байхгүй. Илүү дутуу юм бичиж байгаа юмнууд Баярцогтын гар хөлүүд бн уу

  • З
    Зочин2025/12/22

    Оросуудын тэнэглэлд бас хязгаар үгүй юм гээч шуналтай хогнууп вэ

  • З
    Зочин2025/12/22

    Энэ хэдэн тэнэгүүд дэлхийн луйврын уурхайгаас ийм л луйварчинг сонгож хүн итгэмээргүй гэрээ хийчихсэн бгаа юм даа. Томроод байсан , Баяр, Баярцогт, Багабанди, Элбэгдорж Сайханбилэг нарын чадваргүй, эдийн засгийн луйварчингуудаа одоо нэг өмөөрөөд үз дээ.

  • З
    Зика2025/12/22

    Манайх Рио тинтог яаралтай хөөж гаргаад! Тэгэхгүй бол толгой цусдаж,олгой хагална шүү

  • З
    Зочин2025/12/22

    Энэ хуйвалдаан. Дээрэлхчих юмаа. Тэр шүүх нь олон улсад үйлчилэх статус баыхгүй биз.

  • М
    Монгол2025/12/22

    Одоо риотинтод дээрэлхүүлж байгаа биз дээ??? Бүр өрөнд ортлоо дээрэлхүүлж байгаа биз дээ????

  • И
    иргэдийн төлөөлөл2025/12/22

    Оросын дотоодын мэдээнд байгаа..мөншагшй болчоод манай оюу толгойд санаархаж байгаа юмдаа.Одоо Канваншатарыг огцруулж цаашдаа жэнко оюуннрдэнэ даваасүрэн нарын крёмлийн агёнтуудыг төрөөм зайлуулцгаа

  • З
    Зочин2025/12/22

    Хэниии газар хөрөнгиииг 2 хулгаачууд булааацалдаад байна монгол гол эзэн нь биздээээ

  • З
    Зочин2025/12/22

    Ингээд тусгаар улс байж газар нутаг дээрээ Оросуудад дээрлэхүүлэх боллоо, Монголчууд аа! Украины араас орцгоолоо, ямрав дээ!

  • И
    Иргэн2025/12/17

    Танайх энэ мэдээгээ хаанаас орчуулсан бэ? Риотэрс агентлаг мэдээллэхдээ Австралийн тал үргэлжлүүлэн шүүхдэлцэнэ шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн байна.

  • В
    Варане2025/12/17

    Рио Тинто хаа явсан газраа луйвар хийж байдаг.

  • З
    Зочин2025/12/16

    Ха ха бүр амар, номхон тэмээ ноолоход амар гэгчээр 2 гар маргахдаа Монголыг бас