Star dancesport: “Moondance” хамтлагийн гишүүн О.Эрдэнэ-Очирын зүй бус зан авирын талаар гомдол гаргана

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 44 сек
190
legacy:2025/12/NewFolder1/591167736_18550974700000895_2442904048693202489_n1.jpg

2025 оны “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри Улсад энэ сарын 13-нд боллоо. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг монголчуудын өөрсдийн дэглэн найруулсан бүжгээрээ 4 дүгээр байрт шалгарч, финалын цом авсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орны дэглээчдийн дараа эрэмбэлж, монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ болсон байдаг.

Мөн уг тэмцээнд "Moondance" хамтлаг хүрэл медалийн эзэн болсон юм. Гэвч нэг тэмцээнд оролцоод, зэрэгцэн шагнуулсан ч "Moondance" хамтлагийн гишүүн О.Эрдэнэ-Очир өчигдөр цахим хуудастаа "Нээрээ энэ жил манайхаас гадна бас нэг Монгол баг амжилттай оролцсон юм байна шдээ. Сая л мэдлээ. Баяр хүргэе" хэмээн бичсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн юм.

Тиймээс "Star dancesport" team-ээс "Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй. Бүжгийн спортын талбарт гаргаж буй амжилт бүрийн ард олон жилийн хөдөлмөр, хөлс хүч байдаг. Гэвч сүүлийн үед сошиал орчинд гарч буй зарим үйлдэл нь спортын тамирчин хүнд байх ёстой хамгийн наад захын хүндэтгэл, ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаад харамсаж байна.

Дэлхийн аваргын тэмцээнд 13 жилийн турш нэг салбарт, нэг замаар хамт зүтгэсэн атлаа үр дүнгээ зарлахад нь зэрэгцэн зогсож байсан хамт олноо "Одоо л мэдлээ" хэмээн үгүйсгэх нь зүгээр нэг андуурал биш юм. Энэ бол бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, сэтгэл зүйгээр нь дарамталж буй дээрэлхэлтийн тодорхой илрэл мөн гэж үзэж байна.

Иймд дараах асуудлуудыг хөндөн тавих болно.

1.Дэлхийн спортын хорооны Ёс зүйн хороонд энэхүү зүй бус зан авирын талаар албан ёсны гомдол гаргах.

2. Монголын бүжгийн спортын холбооны тэргүүлэгчдийн хурлаар тамирчны ёс зүй, нэгнээ хүндэтгэх соёлын асуудлыг тусгайлан авч хэлэлцүүлэх.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Өөрийнх нь адил эх орныхоо нэрийг гаргах гэж тэмцэж буй залуу тамирчдын урам зоригийг мохоох, тэднийг олон нийтийн өмнө үгүйсгэх замаар өөрийгөө өндөрт гаргах гэсэн оролдлогыг цаашид хүлцэн тэвчихгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье.

Спорт бол хүндэтгэл дээр оршдог.

Дэлхий дахинд виз хүртэл гарахын тулд 5 жилийн сошиал хүмүүжлийг авч үздэг болсон.

Erdenee Ochirkhuu та албан ёсоор уучлал гуйна уу" гэжээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    ард түмэн

    Энэ нэг хавтгай толгойтой онийсон бүжигчин банди чинь нөгөө одтой бүжиглэе нэвтрүүлгийн эмэгтэйн дүү гэж сонссон.Эхнэр нь билүү тэр нэг хүүхэн хасагдаал партнер солиод орж ирсээр байгаад түрүүлүүлээд байсан санагдах юм.Гэр бүлээрээ бүжгийн спортыг базах гээд байдаг юм биш үү, тэнэг нөхөр байна л даа хажуудахаа хардаггүй харалган маанаг юм байна ш дээ. Холбоо нь арга хэмжээ авах гэхээр эгч хүргэн ах нар нь байгаа байх даа. Юм үзээгүй гарууд ийм байдаг л даа

  • У
    Уншигч

    Гэхдээ тэмцээн бол тэмцээн, өрсөлдөгч бол өрсөлдөгч гэж харж болох ч олон улсын тэмцээнд улсаасаа 2 баг оролцож байгааг мэдэхийн дээдээр мэдэж байж, дээрээс нь энэ бүжгийн спортоор олон жил хичээллэсэн хүн гэхэд яахав дээ, ойворгон, сэтгэл зүйтэй хүн л гэж санагдлаа, бусдаар бие биенээ өдөж байдаг бусад спортын төрлүүдтэй харьцуулахад байх л зүйл санагджээнэ

  • З
    Зочин

    Surtei alnudve gants say l medle gsni toloo uhleyu surtei ynhnudmin

  • З
    Зочин

    Дэлхий харж байхад ганц энэ залууд харагдахгүй байх уу?? Тэнэг юм бичихийн...

  • З
    Зочин

    Сайхан залуучуудад байраа тавьж өгвөл таарна.

  • C
    Chn

    Хуушууран толгойтой юм байж яахнэвдээ

  • З
    Зочин

    Зарим үед эргэн тойрноо бага анзаардаг хүн байдаг.тийм байж ч болох юм. Яахөв дээ. Урагшаа хараад гүйж яваад гэнэт үогстол бас нэг амжилттай баг байсныг мэдэнд санаандгүй бичсэн байхаа. Би бас нэг удаа хүнд тэгж хэлээд дайсантай болж билээ.

  • И
    Иргэн

    Биеэ тоосон өөрийгөө их юманд бодчихсон л гар байхгүй юү чи хэн ч биш толгой нь хоосон л байхгүй юү

  • З
    Зочин

    Харалган ч юм уу, дүлий ч юм уу, эсвэл тэнэг хүн юм байлгүй дээ зайлуул.

  • С
    Сүр

    Сүртэй юм бэ, шалчиганасан юм

  • В
    В.

    Сагсалзсан онгироо эхнэр нөхөр хоёр байдгын байна лээ өөрсдийгөө юу гээд бодцын сая анзаарлаа гэнэ үү! Та 2с өөр хамаагүй гоё бүжиглэдэг авьяаслаг залуус зөндөө бна шдээ

  • З
    Зочин

    Өө.. овоодоо гд баяр хүргээд бсан чинь овоолсон баас бжээ..түй чёрт..зайл2. Чамтай чамгүй бүжгиин спорт хөгжинө..сда минь.

  • D
    Dawaahvv eegii

    Svrtei yum be 😂😂

  • З
    Зочин

    Энэ одоо өөрийгөө юу гээд бодсон эрийн оронцог вэ.Ийм орк хол явахгүй ээ.Монгол хүн бол нэг нэгэндээ тустай дэмтэй сэтгэлийн сайхнаар ханддаг.Энэ хужаа бхаа

  • З
    Зочин

    Negiige demjih btal iim ug helj bolno uu da 2han hamtlag orj bj

  • З
    Зочин

    Жаахан онгироо нь ч онгироо шүү… Хамт баярлаж хамт байх хүн үнэхээр орк өөдгүй зан гаргажээ…

  • З
    Зочин

    Ийм сонин манжин толгоытой бүжигчин ганцхан монголд л байдаг байх.. авгай нь бөгс хагас байхгүй сонин бүжигчин

  • З
    Зочин

    Хүмүүжилгүй залуу юм байна, өчүүхэн амжилтдаа сагачиж, ийм юмнууд хол явахгүй ээ

  • З
    Зочин

    ergvv dagz joohon amjilt uzuulchd ih yum bodojdee ene ork