Х.Нямбаатар: Улаанбаатарын агаарын бохирдол 23 хувиар буурч, агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын 19-т жагсаж байна

Хоосон
BolormaaУнших: 1 мин 30 сек
130
legacy:2025/12/38/y.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болоод ирэх оны төлөвлөгөөний талаар танилцууллаа. Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна. IQAir гэж дэлхийн хотуудын агаарын чанарыг судалж, мэдээлдэг систем байдаг. Бид өнгөрсөн жилүүдэд Пакистан, Энэтхэг, Хятадын хотуудын дараагаар буюу их бохирдолтой хотуудын тоонд орж тус жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байлаа. Харин өнөөдөр 19-т жагсаж байна. Ирэх онд бид энэ амжилтаа ахиулна. 2026 онд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авах арга хэмжээний талаар холбогдох бичгүүдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлээд байна.

Нэгдүгээрт, Улаанбаатар хотод 2200 гаруй нам даралтын зуухтай айл бий. Эдгээр нам даралтын зуухтай айлыг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ээ боловсруулаад явж байна. Мөн 130 орчим уурын зуух бий. Эдгээр уурын зуухыг хийн хэрэглээнд шилжүүлснээр агаарын бохирдол мэдэгдэхүйц буурна гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудтай уулзахаар төлөвлөж байна. Энэ жил таван мянган айлыг газын хэрэглээнд шилжүүлж байна. Үүний дараа 50 мянган айлыг хийн хэрэглээнд шилжүүлэх зорилготой байна. Ингэснээр агаарын бохирдол мэдэгдэхүйц буурна. 50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхэд их зардал гарна. Айлуудыг дулаалах ёстой. Энэ жил бид таван мянган айлыг дулаалах ажлыг хийж дууссан. Дулаалга бол агаарын бохирдолтой тэмцэх эхний арга. Үүний дараа хийн төхөөрөмжөө суурилуулах ажлаа хийж байна. Хоёрдугаар сар гэхэд энэ ажил дуусахаар байна.

Монгол Улс анх удаагаа олон улсын карбоны зах зээлд карбон кредитээ худалдсан. Энэ жил таван мянган айлыг нүүрсний хэрэглээнээс татгалзуулж чадсанаараа карбон кредитийн оноогоо авч, баталгаажуулаад хийн төхөөрөмж худалдан авч буй компанид карбон кредитээ зарсан. Агаарын бохирдлын том шалтгаан нь түгжрэл юм. Машины яндангаас хүнд элементүүд ялгарч байдаг. Ирэх жил зам дагуу ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ” гэлээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин9 сар өмнө

    Дулаахан бгааш дэ андаа хүйтэн байсан бол

  • З
    Зочин9 сар өмнө

    Horuu chanar ni her we

  • Г
    Ганаа9 сар өмнө

    Хотоос жоохон холдоод нэг хараарай. Худлаа ярихаа боль.

  • З
    Зочин9 сар өмнө

    хоолой хорсоод хамар шархираад байгаа саарал утаа

  • З
    Зочин9 сар өмнө

    Салхитай байхад баярлах болоогүй

  • З
    Зүг9 сар өмнө

    Салхитай байлгаж байгаа Бурхандаа талархая.

  • З
    Зи хоу9 сар өмнө

    Ахын монгу дүүү монгучуудыг сайн хордуөлжуу ө бн баёртайй байн.

  • З
    Зочин9 сар өмнө

    Хор нь бүр аймаар утааг чинь салхи хөөсөн байх шүү

  • Р
    Рс9 сар өмнө

    Манайх удахгүй тэргүүн байранд орноо. Одоо 2т яваа. Лалар минь чи Бээжин хотоос яриад байна.

  • З
    Зочин9 сар өмнө

    Их юмаарай гайхуулж дээ хатаасан хар п.д чинь

  • З
    Зочин9 сар өмнө

    Худлаа хуцдаг халтар хар гөлөг вэ...

  • З
    Зочин9 сар өмнө

    Урд хөршөөс авсан түлшийг түлж байгаа биз дээ. Сиийхгүй худлаа ярих юм. Хөгжил нь зогссон орон гэж хятдуудын эдийн засагч нар нь ярьдаг гэсэн шүү. Хөгжил нь бараг 1990 онд зогссон байх шүү.

  • З
    Зочин9 сар өмнө

    Yaadag hudalch hulgaich lalar we mongol gedeg ulsig tonoj duuslaa shvv haraal idsen tonuulij muujgani doowtoi lalar