Х.Нямбаатар: Улаанбаатар хотын түгжрэлийн нөхцөл байдал одоо байгаагаасаа илүү муудахгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 19 сек
100
legacy:2025/12/38/Zamiintugjee.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийн нөхцөл байдал одоо байгаагаасаа илүү муудахгүй. Иргэдэд олгох 0.07 га газрыг хотын төвийн зургаан дүүрэгт олгохгүй. Шинээр хашаа тэлж, гудамж сунгаж барихыг хориглосон. Түгжрэл бууртал Улаанбаатар хотод шинээр автомашины дугаар олгохоо больсон. Хуучин машины дугааруудыг шилжүүлж, худалдан авч байна. Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээхээр шахуу төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орчим хувиар буурна. Мөн Тойрог хурдны замын төлөвлөлтийг хийж, тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг гуравдугаар сарын нэгэнд зарлана. Трамбай төслийн тухайд нэгдүгээр сардаа багтан мөнгөө босгохоор болж байна.

Дотоод бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст дуусаж байна. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөр графикийн дагуу төлөгдсөөр 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлөгдөөд дуусна. Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг ашиглаж арга хэмжээ авсны хүчинд энэ өвөл Улаанбаатар хотод тог тасралгүй өвөлжиж байна. Эрчим хүчний салбарт хотоос гаргасан хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орсон. Дотоод бондын мөнгөөр Багануурт 50 МВт-ын станц барьсан. Үүнийг бид маш богино хугацаанд барьсан.

Монгол Улс анх удаа ДЦС 5 төслийг хэрэгжүүлэх гэж байна. 2027 онд энэ станц ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсэг орон сууцжих дулааны боломж нөхцөл бүрдэхээс гадна цахилгаан хангамжийн найдвартай том эх үүсвэртэй болно” гэлээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баярлалаа. Ийм том бүтээн байгуулалт хийх гээд зү

    Том том бүтээн байгуулалт хийх гэж зориглон зүтгэж байгаад талархаж бн. Ажлын амжилт. Энэ бүхэн бодитоор бий болсон хойно УБ хот арай нэг гайгүй сайхан болно гэж бодохоос баярлаж бн.амжилт

  • З
    Зочин

    монгол улстөрчийн ирээдүй цан дээр хэлсэн үг бол үнс

  • С
    Сүүгий

    2000 такси нэмэхээр өөр болдоггүй юмуу

  • Б
    Баяраа

    Машин багтахгүй орц гарцгүй болоод л бөглөрч бгаа иймд зам, гүүр,гарц барих нь чухал. Төр зам ,станц,метро баривал утаа бөглөрөл чинь алга болно! Ажилаа мэдэхгүй цусалхаа бодож байшин бордюрлуу дайраад бх юм!

  • И
    иргэн

    түгжрэл бууруулах боломжгүй гээд л байгаа юм бна даа. Хувь тавилантайгаа эвлэрчээ

  • Ф
    Фреедом

    Давхар зам барих, хурдны замаар ашиглах эрхийг олон улсад тендер зарлаад түгжрэлээ шийдвэрлэх хэрэгтэй.. зам дэд бүтэц нэмэж барьж хангалттай бариж бүтээх л аргаар шийдэнэ..хааж боох зогсоох хориглосон шийтгэх торгох арга чинь явахгүй ээ.. чулуугаар шидүүлэнэ шүү мангарууд а.. одоо бинзен байхгүй гдг арга бодож олсон бхнээ нянбактер

  • З
    Зочин

    Зогсоол. Зогсоол. Бас дахин ЗОГСООЛ. Хэзээний трамбай вэ. ХХ зууны оросын гутамшиг гээд байхад л манайх ХХI зуундаа ч трамбай ярьсаар л. Хөөрхийс

  • З
    Зочин

    Кө, одоо тэгээд дордохгүй л бол түгжирч л байг уу?

  • З
    Зочин

    Ugni ch zailuul muu helvvlen barin sn ajillaj bgaa shvv hiimel o uhaanaar torgohool bolivolch dargadaa mash setgel hangaluun bgaa shvv nree umnuh zahiragchdaas hen ingej sn ajillasan gj vvl darga yum hiisen uur bhgvi bna tvvhend bhgvi hamgiin sn darga bzdee awtobusaar shataj bhad hen boliulsanb gd yariwal ihl yum bna magtaad bwal nyanbaktertgaa zlrai gd bariulj idvvleh bhdaa tghr ingd duusgaya

  • И
    И

    Оркуудаа л замбараатай, дүрмээр явж, зогсдог болгочихвол түгжрэл буурнадаа