АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин: Энэ сард авах ёстой нийт шатахуунынхаа 50 хүрэхгүй хувийг импортоор оруулж ирсэн

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:2025/12/38/a6568a9f1e6743c4a447e1ff02b9a2a41.jpg

АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин, "Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас таван хувийг БНХАУ-аас импортоор хангаж байгаа. Энэ сард ОХУ-аас 83,600 тонн АИ-92 шатахуун, 134,240 тонн дизель түлш, 1,560 тонн АИ-95 шатахуун авахаар гэрээгээ хийж, баталгаажуулсан. 
Өнөөдрийн байдлаар нийт шатахууны
хангамжийн 48–49 хувийг импортоор аваад байна. Сарын 2/3 нь өнгөрчихсөн байхад
шатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй
байгаа нь хомсдол үүсэх нэг шалтгаан
болсон. Дэлхий нийтээрээ мэдэж байгаачлан ОХУ-ын дотоод нөхцөл байдал харьцангуй хүндэрсэн байна. Гэхдээ ОХУ-аас манай улсад хамаг боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна. УБ хотын хэмжээнд 280 гаруй ШТС байдаг. Үүний гуравны нэгийг сөөлжилж түлшээр хангаж байна. Тухайлбал, Эхнтайваны гүүрний доод Петровист орой 19-20 тонн АИ92 бензин ирэхэд 24 цаг болоод дуусдаг байсан . Одоо 10 цаг хүрэхгүй дуусаж байна. Иргэд банкандаа 50 хувийн дүүргэлттэй яваад байгаа учраас шатахууны хомсдол үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна" гэлээ.