АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/38/NewFolder/shatakhuun.jpg

АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин (манай улсын 4 өдрийн хэрэглээ) байна. Буух өртөөдөөр,

Толгойт өртөө – 42 вагон

Аршаант өртөө – 13 вагон

Улаанбаатар өртөө – 6 вагон

Эрдэнэт өртөө -5 вагон

Дархан өртөө - 6 вагон

Сайншанд өртөө – 3 вагон тус тус байна.

Мөн буух өртөөдийг чиглэн замд 75 вагон Аи-92 автобензин орж ирж байна.

2025 оны 12 дугаар сарын 01-22-ний өдрүүдэд нийт 45932 тонн Аи-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 133889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонн тус тус орж ирээд байна.