Н.Алтаншагай: АН-ынхан Хэсгийн ахлагч нарыг МАН-ын сонгуулийн баг мэтээр ярьж байгаа нь буруу

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 1 мин 54 сек
110
legacy:altanshagai gishuun/шагайй.png

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүдийн зүгээс хороодын Хэсгийн ахлагч нарын орон тоог цомхтгон, төсвийн үргүй зардлыг хэмнэх асуудлыг хөндөж, хуулийн төсөл санаачлах талаар мэдэгдсэн. Энэ талаар СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас байр суурийг нь тодрууллаа.

-АН-ын гишүүдийн зүгээс Хэсгийн ахлагч нарыг “Сонгууль болохоор л МАН-ын сурталчилгааг хийдэг хүмүүс” гэж үзэн, цомхтгох асуудлыг хөндсөн. Дүүргийн даргаар ажиллаж байсны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намынхан маань энэ асуудлыг улстөржүүлэх байдлаар маш их хөндөж байгаа. Төсөвт дарамт учруулж байна, МАН-ын сонгуулийн баг гэх байдлаар ярьж байгаад харамсаж байна. Бодит байдал дээр тийм биш шүү дээ. Цаана нь маш олон хүний аж амьдрал явж байгаа. Хөдөө орон нутагтай харьцуулахад дүүрэг, хороо гэдэг чинь хүн амын нягтаршил ихтэй, суурьшлын бүс тэлсэн, төрийн анхан болон дунд шат, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зэрэг олон асуудал дээр төр, иргэний хоёрын гүүр нь болж ажиллаж байдаг.

Миний бие дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах” санал гаргаж байсан. Тэгэхгүй бол хорооны Засаг даргатайгаа гэрээ байгуулаад, дүүргийн ЗДТГ-аас урамшуулал авах байдлаар ажиллаж байгааг өөрчилж албажуулах хэрэгтэй.

Өвлийн хүйтэнд, зуны халуунд, үер ус, хог шороо, хүүхэд хамгаалал гээд бүхий л цаг үед ажиллаж байдаг учраас АН-ынхны гаргасан саналд 100 хувь эсрэг байр суурьтай байгаа.

-Хэсгийн ахлагч гэдэг субьект байхгүй болчихвол ямар үр нөлөө гарах бол?

-Хэрэв Хэсгийн ахлагчгүй болвол хороон дээр Засаг дарга, Зохион байгуулагч, нийгмийн ажилтан гээд гуравхан л хүн үлдэнэ шүү дээ. Нягтрашил ихтэй буюу 3-4 мянган өрхтэй 12-13 мянган иргэнтэй байршилд яаж төрийн үйлчилгээг хүргэх юм бэ. Зүгээр нэг сум, баг биш шүү дээ. Тэгэхээр Хэсгийн ахлагч нарыг улс төрийн өнгө аяс болон хүний эрх талаасаа ажилд нь бүдүүлгээр хандаж болохгүй.

-Хэсгийн ахлагч нар хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Миний мэдэхийн л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 300 гаруй мянган төгрөг авч байсан. 2020 онд намайн дүүргийн Засаг даргаар очиход, 600 мянган төгрөгийн урамшуулал авдаг байлаа шүү дээ. Харин 2025 оны тавдугаар сард НИТХ-аас шийдвэр гарснаар 1.2 сая төгрөгийн урамшуулал авч байна. Үүнээсээ татвар, НДШ-ээ төлөөд 980 мянга орчим төгрөгийг гар дээрээ авч байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Санги9 сар өмнө

    Хэл аманд баригдан цаг наргүй нохойд барьдаг мод шиг юм болгонд хэсгийн ахлагч нар явна улсад хэрэгтэй бүх төрлийн статистик судалгааг хэсгийн ахлагч нар хийдэг юун сонгууль бодохтой манатай жил ажиллаад албан бусаар 14 хоног цалингүй амарсан нэртэй араасаа байгын дуудлагатай утсаа салгах эрх байхгүй ер нь ёстой хогийн ажил гэж хэлж болно

  • З
    Зочин9 сар өмнө

    Хууль бус МАНы томилгоо шүү. Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинждаг бол татвар төлж л таарна. Эргүү юм бичих ээ боль. Шалгуур үзүүлэлт бол сонгуулиар МАНд үйлчилдэг мөнгө тараах, утсаар МАНдаа өгөөрэй гэх мэт ажиллагаа явуулдаг аас гадна төрийн ( хүнсний талон гэх мэт бусад) үйлчилгээг танил тал ах дүүс намынхандаа хүртээдэг. Ард иргэдээ биш МАНаас томилдог байгаа шүү!!!!!!!

  • З
    Зочин9 сар өмнө

    Хэсгийн ахлагч бол монгол улсын засаг захиргааны нэгжид байхгүй татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг МАНаас хууль бусаар ажиллуулдаг нэгж гэж ойлгогдог. Монгол улс , нийслэл , аймаг , сум , дүүрэг, хороо , баг гэсэн нэгжүүд үндсэн хуулиар баталгаажсан байдаг . ҮНДСЭН ХУУЛИА Л БАРИХ ЁСТОЙ ШҮҮ. Хэсгийн ахлагч гэсэн нэг ч үг өгүүлбэр байдаггүй . Сонгуулийн үеэр идэвхтэй ажиллаж сонгуулийн мөнгө тараалт , хүнсний талон бусад төрийн үйлчилгээг намынхан болон ах дүүс танил талдаа хүргэж үйлчилдэг хүмүүс болсон. Хэсгийн ахлагчийг иргэдээс биш МАН томилж ажиллуулдаг учраас МАНд үйлчилдэг нэгж хэсэг болсон .

  • З
    Зочин9 сар өмнө

    хэсгийн ахлагч нар сонгууль болохоор л ард иргэддээ хайртай болчдог МАН ын хүнд санал өгүүлэх гээд ятгаад байдаг ш дээ шал дургүй хүрмээр

  • З
    Зочин9 сар өмнө

    сонгуулиар айл болгон луу мессеж бичиж МАН даа саналаа өнөөрэй гэж залнадаг бас бичдэг ш дээ хэсгийн ахлагч нар чинь худлаа биш ш дээ

  • З
    Зочин9 сар өмнө

    Угаасаа үнэн ш дэ

  • И
    Иргэн9 сар өмнө

    Алтаншагай өөрөө тэд нарын хүчээр гишүүн болсон болхоор өлгөөлж таараа

  • З
    Зочин9 сар өмнө

    Угаасаа л МАН-ы ухуулагч гэдэг нь үнэн ш дээ

  • З
    Зочин9 сар өмнө

    Ер нь бол тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр ажлаа үнэлүүлж урамшууллаа авч татвараа төлөөд бусдын л адил ажлаа эрхэлж байгаа хүмүүс шүү. цомхотгох бол доороосоо биш дээд талаасаа л танаасаа хардаа

  • З
    Зочин9 сар өмнө

    өөрийг нь их хуралд гаргаж ирсэн сүлжээний хүмүүс болохоор өмөөрөх байх ямар ч хэрэгцээгүй албан тушаал би лав хэсгийн ахлагч гэж манай хороонд ямар хүн байдгийг мэдэхгүй мэдэх ч шаардлага гарсангүй шууд цомхотгох хэрэгтэй

  • З
    Зочин9 сар өмнө

    Иргэдийг насаар нь хуурлаа. Одоо наадах технологи чинь явахаа больсон