Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“КОФЕ ШОП”-ын зориулалт бүхий өрөөг шинээр ашиглалтад орууллаа
00

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Кофе шоп”-ын өрөөг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн шинээр тохижуулж, ашиглалтад орууллаа.



