ФОТО: Төв цэнгэлдэх хүрээлэнд цана, чарга, канкигаар гулгах боломжтой болжээ

Нийгэм
TurbatУнших: 1 мин 11 сек
80
legacy:2025/12/NewFolder1/tovtsengeldekh/694cf1fae337fe7967a30cfc.jpg

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төслийн нээлт өнөөдөр боллоо.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам “Төв цэнгэлдэх хүрээлэн бол зөвхөн том арга хэмжээ зохион байгуулдаг талбай бус, иргэдийн өдөр тутмын амьдралд ойр, улирал харгалзахгүй ашиглагдах орон зай байх ёстой. Тиймээс хамт олны санаачилгаар, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төслийг хэрэгжүүлж, өвлийн улиралд дотор болон гадна талбайг иргэд нээлттэй, идэвхтэй ашиглах боломжийг бүрдүүллээ. Сурагчид амарч гар утас, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед хүүхэд, залуусыг хөдөлгөөн хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд энэ бүтээн байгуулалт эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Нийслэлийн иргэн бүрийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төсөл нь:

Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;

Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх;

Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;

Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байгаа юм.

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.

legacy:2025/12/NewFolder1/tovtsengeldekh/694cf1efe337fe7967a30cfa.jpg legacy:2025/12/NewFolder1/tovtsengeldekh/694cf1f4e337fe7967a30cfb.jpg legacy:2025/12/NewFolder1/tovtsengeldekh/694cf1ffe337fe7967a30cfd.jpg legacy:2025/12/NewFolder1/tovtsengeldekh/694cf20fe337fe7967a30cff.jpg legacy:2025/12/NewFolder1/tovtsengeldekh/694cf205e337fe7967a30cfe.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин9 сар өмнө

    Маш их талархаж байна.Хүүхдүүдийг дэлгэцийн хамаарлаас холдуулж,чөлөөт цагаа өнгөрүүлэх ийм газруууд CU шиг олон байгаасай

  • З
    Зочин9 сар өмнө

    Хүүхэд залуусын хөдөлгөөнийг дэмжиж эрүүл мэндийг тэтгэсэн сайхан ажил хийж буйд ихэд талархаж бн. Баярлалаа

  • З
    Зочин9 сар өмнө

    Монголоороо тэшүүр гэж нэрлэхийг мэдэхгүй одооны сэтгүүлчид.

  • З
    Зочин9 сар өмнө

    Харин тийм.канки байхдаа яахавдээ.

  • З
    Зочин9 сар өмнө

    Коньки гэж зөв бичиж чалахгүй бол тэшүүр гэж бич. Ер нь ийм боловсролтой байж сэтгүүлч гэж явахаа боль.

  • З
    Зочин9 сар өмнө

    Монголоор ТЭШҮҮР гэж хэлдэг юм.

  • З
    Зочин9 сар өмнө

    kk teshyyr

  • З
    Зочин9 сар өмнө

    канки биш тэшүүр