Б.Энх-Оргил: Миний ээж намайг тэмцээнд явмаар байна гэхэд л цалингийн зээл аваад өгчихдөг байсан

Нийгэм
TurbatУнших: 1 мин
10
legacy:enkhorgil/594965175_841427638519122_5081627391112301043_n.jpg

МУГТ Б.Энх-Оргил шинэ жилийн баярын өдөр "Боловсрол" телевизийн нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэрээ "Ээждээ баярлалаа" гэж хэлэн нулимс дуслуулсан юм.

Тэрбээр "Ээж маань намайг бага байхаас л яамаар байна, миний хүү гэж асуудаг байсан. Тэгээд би таеквондод явмаар байна. Бөхөд явмаар байна гээд л. Тэмцээнд явмаар байна гэхэд цалингийн зээл аваад өгчихдөг. Миний ээж Ховд аймгийн ЭМТ-д олон жил цэвэрлэгчээр ажиллаж байсан. Сайхан эмэгтэй бий" гэлээ.