С.Эрдэнэбат: Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт баталгаатай учраас заавал батлан даагчийн өндөр шалгуур тавих шаардлагагүй

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 1 мин 29 сек
50
legacy:erdenebat uildverchnii evlel/03.png

Ахмадууд тэтгэврийн зээл авахад батлан даагч буюу үр хүүхдүүдээ авчрах шаардлагыг зарим арилжааны банкууд тавьж буй нь ахмадуудыг багагүй бухимдуулж эхэлсэн. Энэ асуудлын дагуу УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцжээ. Энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Ахмадуудад тэтгэврийн зээлийн асуудал тулгарсаар байна. Батлан даагч шаардаж буйгаас болж ахмадууд болон банкуудын хооронд маргаан үүсээд буй. Газар дээр нь танилцсаны хувьд нөхцөл байдал ямар байна?

-Ахмадын холбоо болон хоёр ч арилжааны банкаар орлоо. Нэгдүгээрт, ойлголтын зөрүү их байна. Жишээлбэл, Хаан банкнаас олон ахмад тэтгэврийн зээл авдгийн хувьд зээлийн хүү буурч өр, орлогын харьцааг 70/30 болгосон байна. Батлан даагчийн шалгуур дээр эхнэр, нөхөр болон тэдгээрийн ах дүү, үр хүүхэд байх. Мөн сүүлийн нэг жилд зээл нь хугацаа хэтрээгүй байх, тогтмол орлоготой байх зэрэг шаардлагууд байгаа нь ахмадууд зээлээ авч чадахгүйд хүргэж байгаа юм. Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт нь баталгаатай учраас заавал батлан даагчийн өндөр шалгуур тавих шаардлагагүй.

-Банкууд ямар учраас батлан даагчийн шалгуур тавьж байгаа юм бол. Энэ талаар тодруулав уу?

-Тэтгэврийн зээлийг шинээр 12 болон 18 сараас дээш хугацаагаар авсан тохиолдолд батлан даагч шаардаж байна. Зарим нь “Зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийг нь хэн төлөх вэ” гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ нас барсан ч 90 гаруй хувьд нь үр хүүхдүүд нь зээлийг нь төлдөг сайхан соёл байдаг юм байна.

-Нөгөө талаас Монголбанк, ГБХНХЯ-ны төлөөлөлтэй уулзав уу?

-Ямартаа ч Монголбанк болон арилжааны банкуудад санал хүргүүлсний үр дүнд Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк 36 сараар олгох болсонд талархалтай хандаж байна. Харин батлан даагчийн шалгуур тавьсанд ахмадууд бухимдаад байгаа юм аа. Үүнд уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. ГБХНХЯ-наас ямар нэг зээлийн хязгааргүй болгосон талаар мэдэгдсэн.

Дэлгэрэнгүй ярилцлага үзэх:

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    М.Амар настан8 сар өмнө

    Тэтгэврийн хөгшчүүлийн асуудлаар С.Эрдэнэбат гишүүн зөндөө ярилаа,бүтэлтэй юм болсонгүй дээ.Хөгшчүүл биднийг зөнд нь хая,үхэх нь үхэж сэхэх нь сэхнэ биз.Харин хойч үеэ бодож сонгуулиар МАН-ыг унагах нь бидний зорилго боллоо.Олон жил дэмжлээ ,амаараа шороо үмхлээ одоо болоо.

  • С
    Судлаач иргэн8 сар өмнө

    Банкны эрхэнд коммунист зангаараа халдах хэрэггүй шүү..!!!

  • Т
    Туяа8 сар өмнө

    Хүүхдээрээ бүрэн бус тэтгэвэрээ тогтоолгосон хүн,60 нас хүрэхээрээ яагаад дахин бүрэн тэтгэвэрээр бодуулж өөрчилж болдоггүй бэ,хүүхдийн жилийг эрт тэтгэвжрт гарсан хүмүүс

  • Х
    Хариу9 сар өмнө

    Заавал зээл авах гээд хэл ам хийхээ болиочээ. Зээлийг арга ядсан арга гэж бодох хэрэгтэй. Тэтгэврийг зүгээр аваад явж болдоггүй юм уу. Заавал зээл болгоно, тэдэн сарын зээл болгоно гэж зүтгээд байх хэрэггүй. Хөнжлийн хирээр хөлөө жийж амьдрах шиг сайхан юм байхгүй. Хөгшчүүд зээл авахаа, хүүхдүүд нь зээл авахуулахаа болих хэрэгтэй

  • Н
    Наранцэцэг9 сар өмнө

    Голомт банкны хүүн дээр хяналт хийж өгөөч би гар урлаач зээл авах гэсэн чинь780 000 зээл гарна гэнэ яаж бодохоор тэгж гараад байгаан болоо хүүгийн хүү бодуулахгүйгээр зээлээ хаагаад дахин зээл авна гэхээр адилхан гээд байхын яямар учиртай юм бээ