Ж.Баярмаа: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулагдсан бол чуулганы завсарлагаанаар олон ажил амжуулах байсан ч МАН-ынхан “гацаалаа“

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 5 мин 13 сек
180
legacy:bayarmaa gishuun/YARIA/04.png

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай “Харбин”-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тухай болон хаалтаа хийгээд буй намрын чуулганыг тойрсон асуудлуудаар ярилцлаа.

-Намрын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж та харж байгаа вэ?

-Монгол Улсын ОУ дахь индексүүд огт сайжраагүй. Хамгийн чухал буюу эрх чөлөө, бизнесийн, хуулийн засаглалын индекс мөн бидний сайн мэдэх авлигын индекс, ардчиллын индекс урагшилж сайжирсангүй. Авлигын индексээр л гэхэд Беларусь буюу дарангуйллын дэглэмтэй улсын ард байх жишээтэй. Энэ нь маш ноцтой бөгөөд олон зүйлийг илэрхийлдэг. Өөр нэг ноцтой зүйл бол олон улсын судалгаагаар, ардчиллын индексээр Монгол Улс ухарч, авторитар дэглэмтэй улсуудын тоонд орсон. Энэ бол маш том аюулын харанга. Авторитар дэглэм бол сонгууль нь л эрх чөлөөтэй, бусад хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө бүгд асуудалтайг илэрхийлж байгаа юм. Бид үүнээс яаралтай гарах шаардлагатай.

Хоёрдугаарт, намрын чуулганы хугацаанд дотоод улс төр амаргүй байж өнгөрлөө. Маш ач холбогдолтой, иргэдэд нэн шаардлагатай татварын багц хууль, бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварыг бууруулах бодлого, ААН-үүдийн татварын дарамтыг багасгах чиглэлийн хууль орж ирж амжсангүй. Харин оронд нь маш олон өдрийг УИХ сандал, ширээний төлөөх эрх баригч намын зөрчилдөөнийг шийдвэрлэхэд зарцууллаа. Нэг өдөрт УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг хамтад нь огцрууллаа. Энэ үед Монгол ардын намын талцал, дайсагнал туйлдаа хүрсэний улмаас Үндсэн хуулийг зөрчиж байж огцруулсан. Үүнийг ч Үндсэн хуулийн цэц нотолсон.

Мөн өнгөрсөн оны тухайд авч үзвэл, саарын хажуугаар сайн зүйл ч байлаа. Энэ нь юу вэ гэхээр Засгийн газрыг 5 жил толгойлж Монгол Улсын бүх индексийг “уруудахад” хүргэсний хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуудал үүссэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон нь маш том эерэг үйл явдал болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл дээрх олон сөрөг үзүүлэлтүүдийн гол буруутан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан.

-10 төрийн албан хаагчид нэг дарга ногдох хэмжээний том “Даргын арми” бий болсон-

legacy:bayarmaa gishuun/YARIA/02.png

-Тэгвэл 7 дахь сардаа ажиллаж буй Г.Занданшатарын ЗГ-ын үйл ажиллагааг юу гэж дүгнэх вэ?

-Энэ Засгийн газрыг гурван сар болоогүй байхад нь Ардын намын нөгөө тал нь огцруулсан. Тэр үед 100 хоногийн эдийн засгийн үзүүлэлтүүд нь хараахан гараагүй байсан. Тэгвэл өмнөх ЗГ-ын үеийн 45 Үндэсний хороог 29-өөр бууруулах, төрийн албан хаагчдыг 10 хувиар цомхтгох гээд эхлэлүүд байсан. Гэхдээ би сөрөг хүчин гэдэг утгаараа тэр үед огцруулах нь зөв гэж гарын үсгээ зурсан. Мөн сүүлд манай намын даргын албан бланк дээрх бичигт ч гарын үсгээ зурсан. Шалтгаан нь маш тодорхой. Сонгууль бүрээр “Төрийн албыг цомхон байлгана” гэдэг Ардын намынхан эсрэгээрээ төрийн өндөр албан тушаалтнуудыг нэмэгдүүлж, дэд сайдын орон тоог гаргаж ирсэн. Үүнийг буруу гэж үзэж байгаа. Монголд дарга цөөдөөгүй. 10 төрийн албан хаагчид нэг дарга ногдох хэмжээний том “Даргын арми” бий болсон. Тиймээс дэд сайд нарыг томилсон шийдвэрээ эргэн харахыг шаардсан. Шаардлагыг биелүүлээгүй учраас “Засгийн газрыг бодлого шийдвэрээсээ ухарч байна” гэж үзэн, огцруулах бичигт гарын үсгээ зурсан.

-Танай бүлгийнхэн Ерөнхий сайдын өрөөнд орж шаардлага хүргүүлэхэд “Дэд сайд томилно” гэсэн хуулийн заалт бий учраас томилгоо хийгдсэн гэдэг асуудал яригдсан шүү дээ?

-Маш олон хууль хэрэгжихгүй явж байхад “Дэд сайдтай байна” гэсэн хуулийг заавал хэрэгжүүлэх ёстой мэт хандлага гаргасанд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ заалтыг авч хаях нь тусдаа асуудал. Ард түмэнд ээлгүй, улстөрчдөд ээлтэй заалт учраас хэрэгжүүлдэг. Иргэдэд хэрэгтэй заалтыг хэрэгжүүлдэггүй нь буруу.

-Танай нам засаг барьж байсан бол дэд сайд томилох л байсан даа?

-Үгүй. Нэг жишээ хэлэхэд, 1996-2000 онд Ардчилсан нам олонх болж засаглаж байхдаа 9 яамтай буюу 9 сайдтай ажиллаж байсан. 76 гишүүнээс 50 нь манайх байсан үе. Тиймээс манай нам тийм зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байдаг.

-Бид нүүрсээ хэдэн төгрөгөөр зарж буйг мэдэх гэтэл бас нууцад авсан байсан-

legacy:bayarmaa gishuun/YARIA/01.png

-Таны нэрээр “авторлогдсон” нэг асуудал бол “Харбин”-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудал. Байнгын хороогоор дэмжигдсэн ч чуулганаар хараахан амжсангүй. Багагүй улс төр яваад байна уу?

-“УИХ-ын гишүүд мэдэж байгаа. Өөрсдөө баталсан” гэж дандаа мушгин гуйвуулдаг. Яг үнэнийг хэлэхэд, 2025 он гарахын өмнөхөн яаралтай горимоор хэлэлцээрийн зарчмыг баримтлах бичгийг оруулж ирсэн. Тэр үед нүүрс худалдан авах үнийн дүн огт яригдаагүй. Хэн ч мэдээгүй. Үүний дараа буюу чуулган завсарласны дараа “Үүр шөнийн заагаар” гэдэг шиг хулгай хийж байгаа мэт ЭЗБХ-гоор оруулсан нь байнгын хорооны гишүүдэд маш том асуултын тэмдэг үүсгэсэн байдаг. Д.Энхтүвшин гишүүн “Эндээс чинь хулгай ханхалж байна” гэж хэлж байсан.

Ер нь бид нүүрсээ хэдэн төгрөгөөр зарж буйг мэдэх ёстой учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас материал нэхсэн боловч ирүүлээгүй. Яасан бэ гээд судалсан чинь дахиад нууцад оруулсан байсан. “Эрдэнэс Тавантолгой” болон “Чайна Энержи” хоёрын хоорондох гэрээг нууцад авсан учраас хэн ч юу ч мэдэхгүй. Үүнийг ил болгоё гээд түр хороо байгуулах асуудлыг хөндсөн. ЭЗБХ дэмжсэн. Үүнийг чуулганаар дэмжих санал хураалт явуулах байсан ч МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага авч буй үйл явц хуулийн дагуу л даа. Харин одоо хаврын чуулган эхэлмэгц хамгийн эхний асуудал болж үлдсэн. Үнэхээр хоёр дахин хямд үнээр борлуулах гэрээ хийгдсэн бол учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Хөрш оронтойгоо асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа ч эцсийн дүндээ Монгол Улсын эрх ашиг чухал. Чуулган завсарлахаас өмнө түр хороо байгуулагдсан бол хянан шалгах ажлаа эхлүүлж, шинжээчдээ томилоод дүгнэлт гаргуулах ажлыг хийх ёстой байсан боловч биднээс үл хамаараад МАН-ын бүлэг “хойшлуулсан”.

Хамгийн гол зүйл бол энд гурван гэрээ явж байгаа. Нэг нь дутуу үлдсэн төмөр замыг холбох гэрээ. Үүнийг Хятадын компаниар хийлгэж буй. Ингэхдээ зарах гэж буй 250 сая тонн нүүрснээсээ бартераар тооцох гэрээ байсан бол ойлгохсон. Гэтэл бидний сонссоноор, Монгол Улс 100 хувь мөнгөө төлөөд 1 их наяд орчим төгрөгөөр дутуу төмөр замаа холбуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Хоёрдугаарт, яахаараа өөрсдөө мөнгөө төлөөд Хятадын компаниар ажил хийлгэж байгаа юм бол нүүрсээ хямд зарах болдог юм бэ гэсэн асуулт үүсэж байна. Энийг л илрүүлэх зорилготой. Хувь хүний ямар ч асуудал байхгүй. Асуудал яригдахдаа тулвал тухайн үеийн Засгийн газар л хариуцлага хүлээнэ. Салбар хариуцсан сайд дураараа бие даан шийдвэр гаргахгүй нь тодорхой.

-Хавраас наашгүй нь ээ?

-Харин тийм. Чуулганы завсарлагааны хугацаанд энэ ажлыг урагшуулчихъя гэж бодсон боловч харамсалтай нь Ардын намынхан “гацаалаа”. Харамсалтай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA8 сар өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин8 сар өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • B
    Basca Feiza8 сар өмнө

    сайн байцгаана уу. "Харбины Гэрээ" гэх, тэр тусмаа *нүүрс худалдааны* "ҮНИЙН ТАЛААРХ" СОНСГОЛ **ингээд чив чимээгүй *ДАРАГДААД*, *УСАНД ХАЯСАН ЧУЛУУ ШИГ* БОЛГОЖ БУЙ НЬ, "ЭНЭ ГЭРЭЭГ ЭРГЭЖ ХАРАХ ЗАЙЛШГҮЙГ Л *мэдүүлээд буй байгаа гэж" үздэг нь байнаа. Тун удахгүй, хожим хойноо "ПЭЭ~ПАА~ПҮҮ" *АЛДАГДАЛ НЬ АЙМШГИЙН БАЙЖ хэмээгээд* "ОРОЙТСОН СОНСГОЛЫГ" *ниргэсэн хойно нь хашгирав*-аар "ХИЙХ БИЙ ВИЙДЭЭ"гэж. Жудагийн Баярмаа гэх хүний хэлж ДУУГАРЧ БУЙ НЬ үндэслэлтэй байдагийн улмаас ЭНЭ БҮСГҮЙГ "УИХ-ын гишүүний нь тухайд" таатай~тааламжтай ханддаг нь байна.

  • Z
    Zochin8 сар өмнө

    Unen2, ene DOLIISONAVGAI MCS-iin TAVIUL, BUUNII NOHOI, CHINII AH MENDBAYAR JINHENE LUIVARCHIN, MONGOLCHUUDIIN AMI, AMIDRALIIG SUIRUULSEN HULGAICH, UHEJ BAIHDAA.TAARSAN HULGAICHUUD.

  • З
    Зочин8 сар өмнө

    Цэгцэрч байсан улс орныг маань эд нар самарчихсан даа

  • Л
    Лол8 сар өмнө

    Жагсаалтаар шургалсан долийсон хөлсний авгай Мсиэс-н бууны нохой доо

  • З
    Зочин8 сар өмнө

    Монголчуудад нэг муу зан байнаа. Бусад улсыг харж байхад дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил дээрээ огт улс төрждөггүй, харин хүний үндсэн эрхийн маргаантай сэдвүүд дээрээ л талцаж улс төр хийдэг. Монголд гэтэл дандаа төслүүд дээрээ улс төржин гацаах юм

  • З
    Зочин8 сар өмнө

    Битгий хуц тэнэг авгай. Тийм л сүрхий шудрага юм бол Ухаа худгийн сонсголыг чи яагаад дэмжээгүй юм. Одор төмөр замын холболтыг бас гацаах нь новш чинь

  • З
    Зочин8 сар өмнө

    Зссс наад худлаа юмандаа итгээд байгаа юмуу

  • З
    Зочин8 сар өмнө

    Энэ авгай Америкийн тагнуул, Эбигийн гар хөл

  • Ү
    Үнэн худалыг гүйцдэг юм8 сар өмнө

    Баярмаа гишүүн ианыг дэмжиж бна

  • З
    Зочин8 сар өмнө

    Оросын гар хөлүүд дахиад л хил холболтыг гацаах н,хувийн өшөө авч бна

  • З
    Зочин8 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин8 сар өмнө

    Хятад өндөр үнээр авья гэж. Манайх үнэ үнээр их хэмжээгээр нийлүүлье гэж. Гэтэл хятад үгүй өндөр үнээр хэрэгцээнийхээ хэмжээгээр авья гэж. Гэтэл 1 их наядаар барьсан төмөр зам ашиггүй зардал өндөртэй тээвэр хийх нөхцөл үүсжээ. Ийм юм л болсон юм шиг л бна даа

  • Z
    zochin998 сар өмнө

    Худалдан авагч нь "95-аар авья" гээд байхад нь "53-аар өгье" гээд байдаг наймаа дэлхий дээр байдаг юм уу? Үүнийг л учрыг нь даруй олж урвагч, цавчигч нарыг цээрдүүлэх хэрэгтэй.

  • З
    Зочин8 сар өмнө

    Баярмаа хулгайч

  • И
    иргэн8 сар өмнө

    Харбины гэрээг шалгах болсноор Хятад Оросын хийн хоолойг Монголоор дамжуулахаас татгалзсан гэсэн үү Ийм юм болвол Ж Баярмаа Ганбат хоёр улсаа хорлогч нар болно биз ээ

  • Б
    бодлын хулгайч8 сар өмнө

    харбины гэрээ гэгчийг ил болгохыг ард түмэн шаардаж байна