МАН-ынхан аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нарыг өөрчилж “хагарлаа“ ӨРГӨЖҮҮЛЭХ ҮҮ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 51 сек
130
legacy:616200025_1177912140996933_1005967418403805403_n.jpg

Ардын нам доторх хуурамч эв нэгдэл энд хүрээд дуусаж байна. Хэдийгээр чуулганыг дагаад Монголын улс төр түр завсарласан ч нам доторх бүтцийн асуудлыг Ардын намынхан яриад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож одоогийн шинэ удирдлагууд хуучин намын хорооны дарга нартайгаа хэрхэн ажиллахаа шийдэж буй юм.

Том сонгууль хаяанд ирсэн. Өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн талынхан намаа бүрэн авсан. Одоо нам дотроосоо, төрийн албанаас ч гэсэн хуучин генсек Д.Амарбаясгалангийн хүмүүсийг ихээр гаргаж, өөрчилж байгаа. Дээр нь нэмээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүмүүсийг ч гэсэн “жийх” ажиллагааг тасралтгүй өрнүүлсээр байна.

Одоо тэгвэл дараагийн ээлж буй аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нарын асуудлыг шийдвэрлэхээр зэхэж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн том сонгуулиудад хэнтэй нь хамтарч, итгэж ажиллах вэ гэдэг ердөө ганцхан шалгуурыг л тавина гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ихэнх намын хороодын дарга нарыг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүдийн зүгээс гаргажээ. Ингэхдээ хуучин итгэлтэй хүмүүсээ тавих, эсвэл том сонгуулиудын зардлыг дааж чадахуйц бизнестэй хүмүүст намын хороодыг өгөх тухай яриа ч цухалзаад амжсан байна.

Хэрэв анзаарсан бол оны дараагаас эхлээд татварын асуудал, оноо, такси үйлчилгээ гээд нийслэлийн намын хорооны дарга Х.Нямбаатар руу чиглэсэн үйл явцууд тасралтгүй өрнөж байна. Үүний цаана нийслэлийн намын хороог Х.Нямбаатараас авах далд санаархал явж буй юм. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын хот дээр гаргаж буй алдааг ашиглаж дараагийн сонгуулийн хамгийн чухал стратегийн байршил болох нийслэлийн намын хороогоо Ерөнхийлөгчийн тал авна гэсэн үг.

Араас нь аймаг, дүүргийн намын хорооны дарга нарыг солих процесс шат дараатай үргэлжилнэ. Үүний гол шалгуур үзүүлэлт нь өнгөрсөн намар болсон Бага хурлын үеэрх намын даргын сонгуульд хэн ямар байр суурьтай оролцсон бэ гэдэг юм. Зарим дүүргүүд, ялангуяа аймгийн намын хороодын ихэнх нь Д.Амарбаясгалангийн талд ажилласан. Тиймээс ирэх өдрүүдэд МАН-ын суурь бүтэц рүү нэлээдгүй улс төрийн үйл явц өрнөх төлөвтэй байна.

Гэхдээ ийм байдлаар бүгдийг нь солих гэж оролдох нь эргээд Ардын нам доторх талцал хуваагдлыг улам бүр л нэмэгдүүлнэ. Дарга нарын түвшинд байсан хуваагдал улс төрийн өс хонзон аймаг, нийслэл, дүүрэг. Бүр сумын хэмжээнд очих болно. Энэ улстөржилт бол жинхэнээсээ Ардын намыг дараагийн сонгуулиудад ялагдуулж, институцийн хямралын хэмжээнд аваачих эрсдэлтэй.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хүүк2026/01/26

    Хүүк маань эхэлснээ дуусгаж дарж авах бхаа........

  • D
    DR. ADITYA2026/01/21

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин2026/01/19

    Нам биш мафи болох гээд байгаа юм аа даа

  • И
    иргэн2026/01/19

    Хүрэлсүх, Содбаатар нар Нямбаатарыг оролдоод сайнаа үзэхгүй дээ 2028 оны сонгуульд ялагдах гээгүй л юм бол энэ харлуулах ажлаа даруй зогсоо

  • З
    Зочин2026/01/19

    Биeсээ барин идэх өлөн цөөврүүд мэт муухай золигнууд. Хичнээн жилд төрд паразитлан цусалчихаад яасан ханадаггүй юм. Орон нутгийн намын дарга нар мэтээ халаад үз л дээ, яадгаа харах байлгүй ёстой

  • З
    Зочин2026/01/19

    Хүрэлсүхийн архинд тэнэгэрсэн тархи буруу л ажиллаад байна даа. Одоо хар л даа Занданшатарыгаа бүр зомби болгочихлоо

  • З
    Зочин2026/01/19

    Сошиал хөөснөөсөө холдож бодит байдлыг харвал бодитоор бол Нямбаа иргэдийн дэмжлэг ихтэй байгаа. Оролдвол хотод МАН унанаа гэсэн үг

  • З
    Зочин2026/01/19

    Их далчиганаж хагаралдаж байж 27 онд ялагдах нь дээ. Ялагдвал таарна. Eрөнхийлөгчийн сонгууль болгоны өмнө Хүрэлсүх намаа хагаралдуулж тэр болгондоо ялагдуулж ирсэн түүхтэй юм

  • Н
    Нутгийн суугуул2026/01/19

    Маш зөв. Данх Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын луйварчдын гар хөл бологсодыг үтэр түргэн зайлуулж, намаа цэвэрлэх хэрэгтэй.

  • З
    Зочин2026/01/19

    Сод пизда одоо боль.. Дандаа төрийн өндөр албанд очсон. Юу хийж бүтээв. ЖДҮ санг л тоносон. Одоо битгий нам самраад бай зайл

  • З
    Зочин2026/01/19

    МАН д хотын дарга байсан М. ЭНХБОЛД шиг авлига авдаг дарга хэрэгтэй. АВЛИГАЧИН олсон мөнгөнөөсөө намаа санхүүжүүлдэг баЙСАН.

  • З
    Зочин2026/01/19

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • О
    Ок2026/01/19

    зөв