Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг эргэж харахаар улс төрийн хүрээнд яригдаж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 25 сек
90
legacy:emegteiGISHUUD.png

Монгол Улс өнгөрсөн 2024 оны сонгуулийн дараагаар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө дэлхийн жишигт хүрсэн. Ази тивдээ тэргүүлж нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон юм.

Үүнээс гадна улс төрийн намын тухай хуулиараа удирдлага, бүтцийн хүрээнд ч эмэгтэйчүүдийн квотыг өсгөж, улс төрийн оролцоог нэмэгдүүлээд байгаа юм. Хууль өнгөрсөн оны сүүлээр бүрэн хэрэгжиж намууд удирдлага, бүтцийнхээ 30 хувьд эмэгтэйчүүдийг оруулах ажлыг зохион байгуулж дуусаад байгаа билээ.

Энэ үеэр намуудын хамгийн их толгойны өвчин болж байсан зүйл бол эмэгтэйчүүдийн квот. Бүтцийн тодорхой хувьд заавал эмэгтэйчүүдийг оруулах хуулиа дагахаар нэг талд нь эрчүүд нь багтахгүй болж өрсөлдөөн ширүүссэн. Нөгөө талд нь заавал гээд зүтгүүлэхээр шаардлага болзолд нийцэх эмэгтэйчүүд нь цөөдлөө гэдэг яриа тасралтгүй гарсан юм.

Тэгвэл ойрын үед сонгуулийн тухай хуулийг эртхэн өөрчлөх яриа, шахалтууд улс төрд өрнөж байна. Үүнийг дагуулж эмэгтэйчүүдийн квотын асуудлыг эргэж харах талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын хууль болон сонгуулийн тухай хууль дээрээ ухралт хийх эрсдэл үүсэж магадгүй юм.

Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 2028 онд 40 хувьд хүргэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, дараагийн парламентын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших, төлөөллөө баталгаажуулах явдал одоогийнхоос ч нэмэгдэнэ гэсэн үг.

Тиймээс АН, МАН тэргүүтэй улс төрийн намуудын эрчүүдээс бүрдсэн шийдвэр гаргагчид эмэгтэйчүүдийн нэр дэвшилтийн квотын асуудалд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн бололтой. Хэрвээ хууль хэвээрээ хэрэгжвэл эрэгтэй нэр дэвшигчдийн мандатын тоо буурч, орон зай багасна. Мөн эрчүүдийн дундах мандатын төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсэх учиртай.

Харин яг ямар хэмжээний өөрчлөлт хийх нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй 40 хувь хүрэх зааалтыг эргэж харах уу, жагсаалтын дараалалд анхаарал хандуулах уу.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/01/22

    Хэрэггүй чадаж байгаа нь гарч ирэг.

  • З
    Зочин2026/01/21

    цэнгүүн авгайг хар новш эмэгтэйчүүд шал худлаа тэгээд ч 100 ямаанд 60ухна гэдэг шиг 3.5 хан сая хүнтэй улсад 126 гишүүн дэндүү олон байна одоо боль хулгайч нсрыг ард түмэн тэжээж чадахгүй

  • З
    Зочин2026/01/21

    юу ч хийж чадахгүй ямар ч хэрэггүй эмэгтэйчүүдээ боль бас гишүүдийн тоог цөөл хуучнаараа 76 болго

  • З
    Зочин2026/01/21

    За тэр хатан ухаан мухаан ч яамай. Эмэгтэй хүн талаас нь харвал Цэнгүүн, Энхтуяа, Булгантуяа, Гаамаа нар л юмуу даа.

  • З
    Зочин2026/01/21

    Ганц хоёр ёстой л хатан ухаантай эмэгтэй байхад монголын төрд хангалттай одоо бол ичмээр байдалтай болсон харагддаг

  • З
    Зочин2026/01/21

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

  • И
    Иргэн2026/01/21

    Ямар ч квот байх ёсгүй. Дэлхийн хаана ч байхгүй ийм солиотой зүйлээ болих хэрэгтэй.

  • З
    Зочин2026/01/21

    Unen carai muutai shuu mngl huuhnuud sda

  • D
    DR. ADITYA2026/01/21

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00