Доналд Трамп Монгол Улсыг “Энх тайвны зөвлөл”-д үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урив

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
90
legacy:2026/01/614410008_1255509589790658_2107534320000829285_n.jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн болон Ойрхи Дорнодод энх тайвныг бэхжүүлэх олон улсын санаачилгад нэгдэхийг урьжээ.

Тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр байгуулагдах “Энх тайвны зөвлөл” нэртэй олон улсын шинэ байгууллагад Монгол Улсыг үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урьсан байна.

Доналд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох, Ойрхи Дорнодод энх тайвныг бататгах Нэгдсэн цогц төлөвлөгөө зарласан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол баталж, уг үзэл баримтлалыг талархан дэмжсэн юм. Энэхүү төлөвлөгөөний гол цөм нь Энх тайвны зөвлөл бөгөөд энэ нь урьд өмнө байгаагүй, хамгийн нөлөө бүхий, хамгийн үр дүнтэй олон улсын байгууллага байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн удаатай.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин8 сар өмнө

    Судал,нягтал.Улс орнуудын байдлыг хар.

  • В
    Варане8 сар өмнө

    Орох хэрэгтэй. Манайд хэрэг болно.

  • З
    Зочин8 сар өмнө

    Энхтайваны зөвлөлд орохдоо 1 тэрбум доллар төлөх ёстой гэж уншсан сангдана. Манайд тэр мөнгө нь байгаа юм болов уу

  • З
    Зочин8 сар өмнө

    Zaaval op

  • Д
    Дашаа8 сар өмнө

    Орох хэрэгтэй.

  • З
    Зочин8 сар өмнө

    Манайх энх төлөө бол чөтгөрүүд байсан ч нэгдэх л хэрэгтэйшд цэрэг зэвсгээр бид улсаа хамгаалж чадахгүйгээс хойш

  • Х
    Хотын уугуул8 сар өмнө

    Энх тайвны төлөө жинхнээсээ ажилладаг шинэ олон улсын байгууллагын үндэс суурь билүү. Тийм бол нэгдэх хэрэгтэй. Одоогийн НҮБ бол аль хэдийнээ хоцрогдсон, ямарч ач холбогдол нөлөөгүй байгууллага болсон. Нэг ёсны тэтгэвэрт гарсан хөгшин дипломатуудын амралтын газар болоод удаж байгаа

  • Z
    Zochin8 сар өмнө

    Mongoloor togloj ehleh ni dee. Zoliosloh ni bna

  • З
    Зочин8 сар өмнө

    ЭНЭ ЮУНДЧ ТҮЛХЭЖ ЗОЛИОНД ГАРГАЖ МЭДЭХ, БАРИЛГҮЙ АВИРГҮЙ ЭТГЭЭД