Ц.Даваасүрэн: Үе үеийн ЭХ-ний сайд нар станц бариулах гээд Ерөнхий сайд, Сангийн сайд нараа “царайчилдаг”. Яагаад бүтдэггүйг С.Баяр чи хариул

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 36 сек
120
legacy:2026/01/BayarVSdavaasuren.jpg

Сүүлийн үед эрчим хүчний асуудалтай холбогдуулан “гацсан” төслүүдийн талаар маргаан үүсээд байгаа юм. Тухайлбал, “ТЭЦ-5”-ыг гацаасан асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар маргаж эхэлсэн. Тэгвэл Ц.Даваасүрэн С.Баярт хаяглан дараах үгсийг дайжээ.

Тэрбээр "Зөнөг С.Баярт хаяглав. Чи Ерөнхий сайд байсан уу, би байсан юм уу. Хэнээс станц нэхээд байгаа юм.

Ерөнхий сайд байхдаа нэг станц барих чинь яасан юм. Та Оюу толгойн мөнгөндөө пологтоод ажлаа өгөөд станц бариагүйгээс болж би "Станц бариулахгүй бол 24 онд баларна шүү" гээд олон ч хүнийг царайчилсан даа.

Чиний наад яриад байгаа Английн компани чинь албан ёсоор хүсэлт тавьсан юм байхгүй. Уулзалт яриа л байхгүй юу. Ийм санал зөндөө л ирдэг. Нэг нь Араб, нөгөө нь Хятад, бас нэг нь Солонгос дагуулчихсан станц барина гээд л явж л байдаг. Бүр нийтдээ 15000 МВт хүчин чадал бүхий станц барина гээд хэдэн арван компани тусгай зөвшөөрөл хүртэл авсан байдаг юм.

Наадах чинь бол зөвшөөрөл ч аваагүй зүгээр л яриа байсан. Яамны зүгээс тэр компанид Таван толгойн станцад хөрөнгө оруулах санал тавьсан. Таг л алга болсон. Дараа нь Английн парламентийн гишүүн "2 тэрбум евро оруулна" гээд сайдуудтай уулзсан. Би станцад хөрөнгө оруулах санал өгсөн. Бас л таг болсон доо.

Төсөл, санал, яриа гэж юу байдгийг ялгаж салгаж сур. Чиний бичээд байгаа бол яриа, албан ёсны санал тавиагүй, Багануур, Таван толгойн станц болон Тавдугаар цахилгаан станцууд бол Засгийн газар шийдвэртэй, гэрээтэй төслүүд юм. Тэгээд миний бие эдгээр төслүүдийг гацаасан баримт гаргаад ир гэсэн болно.

Үе үеийн Эрчим хүчний сайд нар станц бариулах гээд Ерөнхий сайд, Сангийн сайд нараа царайчилна. Яагаад бүтдэггүйг нь Ерөнхий сайд байснаараа чи өөрөө хариул.

Чи нэг станц барьсан бол чи бид хоёр юу гэж хоорондоо ингэж мэрэлцэж суухав. Чи зөнөөд Ерөнхий сайд байснаа мартаад байх юм, үүнийг чинь сануулъя" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ДАВААСҮРЭН ЧИ ОДОО ОГЦОРЧИХ ОО, ЧИ ҮНЭНД ГҮЙЦЭГДСЭН, ХУДАЛЧ, БАС ХУЛГАЙЧ, ЧИ ЭНЭ ОЛОН ЖИЛД ЮУ ХИЙВ!

  • З
    Зочин

    Даваасүрэн өөрөө бас тийм энхийн тагтаа биш.Жинхэнэ хор найруулагч шантаажчин гэдгийг хүмүүс мэднэ дээ.Хамгийн сүүлийн жишээ гэхэд гишүүнээсээ больсон нөхдүүд их хэмжээний мөнгийг ажилгүй болсоны тэтгэмж нэрээр авдаг байсныг болиулах тухай ярьж байхад хэвээр үлдээх гэж улайрч яаж хөгөө чирж байлаа.

  • И
    Иргэн

    С, Баярын Монгол улсад учируулсан хохирол бол тамтгаа алдсан шүү!! Тиймдээ ч С,Баяр гэдэг хүн шоронд ялаа хагас дутуу эдэлсэн болж гарч ирсэн ялтан хүн шүү дээ!!! С, Баяр бол долоон шид нь гүйцэн бузартай архичин, луйварчин албин хүн!!

  • И
    ИРГЭН

    Яаахав Даваасүрэнгийн 10% ч МАН АН мафиуудын дунд байдал хахууль!!! Харин С, Баярын Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж 120- сая ам долларын авсан Жастын Батхүүгийн хэрэг, Оюу Толгой луйвар, Дорнодын ураны 90- сая долларын торгууль гээд тарьсан хохироосон балгыг яривал зөндаө даа!!!

  • З
    Зочин

    10% Даваасүрэн энхийн цагаан тагтаа болох гээд байна уу. Монгол даяар рекетчин гэдгийг нь мэднэ шд

  • З
    Зочин

    Өөрөө хөгширөлгүй залуугаараа үхээрээ

  • З
    Зочин

    зөнөсөн шуналтай согтуу өвгөн

  • З
    Зочин

    яг адилхан шунал пизданууд

  • З
    Зочин

    Даваасүрэн 10% Даваасүрэн

  • З
    Зочин

    одоо тэр гацаадаг нөхдүүдийг эрчим хүчний сайдуудтай нь нэгж бөөн алтан аяга болгоцон байгаа Энэ Баяр гэж зөнөсөн өвгөн Монгол улсад ихигай тарьсантархичин даа

  • Н
    Настан

    Баяр,Даваасүрэн хоёулаа таарсан амьтад.Баяр ньбие хаа муудлаа гээд Оюу толгойн гэрээний дараа ЕС-ын ажлаа Сү.Батболдод өгөөд зайлсан.Даваасүрэн бол дүр үзүүлдэг поп амьтан гэдгийг сүүлийн 5 жилд ойлгосон.Сангийн яаманд ажилладаг байхдаа 10 хувийн Даваасүрэн гэдэг нэртэй болсон юм шиг байна лээ.ЭХЯ-ний сайд байх үедээ Хөвсгөлд цахилгааны дэд станц,ЦДАШ олныг барьсан.Энэ нь УИХ-ын гишүүн БОЛОХ зорилгод чиглэгдсэн.Тэр үеийг бусад аймгуудтай харьцуулаад үзээрэй нэгийг өгүүлнэ.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud