ЦЕГ: “Үгэнд орсонгүй“ гэх шалтгаанаар цэргүүд нэгнээ зодсон нь тогтоогдсон

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:Tsereg/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered-Recovered-Recovered.jpg

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд нэгнээ зодсон хэрэг дахин давтагдлаа. Тодруулбал, энэ сарын 24-ний 00.10 цагт “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “...Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Darga nertei humuus ni yu hj bdag yum bainga iim yum garch bhin adilhan tseregt bj negiige zodno gej er yu bhin adilhan alba haaj bj arai denduu uhamsargui zaluus bna shu negen de derelhuu

  • Х
    хилийн цэрэг

    ковидийн үеээр хилийн цэрэгт алба хаасан хүүтэй буу халаад, байнга хэрэгт орж байдаг малчин хүү юм, тэндээ үлдэх чинь яаагаав чи, гэтэл: ахаа гоё пүүз 500 мянга, ахлагчийн цалин 750 мянга гэж билээ

  • З
    Зочин

    Энэ цэцэрлэгийн хүүхдүүд зүгээр нэг жил багадаад байвал хоёр жил болго , тэгээд саарна биз

  • З
    Зочин

    Салаа ротын дарга нар нь юу хииж байдаг байна аа.Өдөр тутам цэргүүдииг жа-гаар нь эсвэл атман цэргүүдээр дэглүүлээд сурчихсан өөрсдөө юу ч хиидэггүй салаа ротын дарга нартай газар хэзээнээсээ иим байсаар ирсэн шүү дээ.

  • З
    Зочин

    Энэ лаларын удирлагууд нь ажлаа хийгээч

  • Я
    Ямар хэцүү юм бээ адилхан хүүхэдүүд байж

    Хүүхэдээ цэрэгт явуулсан байхад муу дуулдахаар зүрхээр явчих гээд байна шүү бие биедээ хайртай байхыг заагаад өгөөчдээ дарга нараа