Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:erdenesuh tuluulugch/ekhnro1.jpg

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гараг буюу энэ сарын 28-ны 16.30 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогджээ.

Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн билээ.