СУРВАЛЖИЛГА: Зээлийн батлан даагчгүй ахмадууд банкнаас гэртээ хоосон буцаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 2 мин 44 сек
140
legacy:tetgewriin zeel/66.png

20 гаруй хоногийн дараа монголчуудын уламжлалт сар шинийн баяр тохионо. Ялангуяа азай буурлууд хэнээс ч дутахгүй, элбэг дэлбэг идээ будаатайгаар сар шинээ угтахыг эрмэлздэг. Тэд ингэхдээ үр хүүхдүүдээсээ тусламж авах эсвэл тэтгэврийн зээл авахаас өөр гарцгүй болдог. Энэ жилийн тухайд, тэтгэврийн зээлд тавьсан хугацааны хязгаарлалтыг болиулж, 36 сараар олгож эхэлсэн ч ахмадуудыг “туйлдуулж” буй нэг зүйл нь зээлийн батлан даагч буюу хамтран зээлдэгч шаардах явдал юм.

Тэгвэл бид тэтгэврийн зээлийн асуудлаар ажиглалтын сурвалжилга хийхээр “Тэтгэврийн зээл хамгийн их авдаг” гэх Хаан банкны Зүүн 4 замын урд байрлах салбараар ороход ачаалал харьцангуй бага байсан ч орж ирж буй хүмүүсийн олонх нь ахмадууд байлаа. Өөрөөр хэлбэл, орж ирсэн таван хүний дөрөв нь ахмад настан байх бөгөөд тэд тэтгэврийн зээл авах гэж буйгаа үүдний угтах ажилтанд учирлана. Цаашлаад теллер буюу үйлчилгээний ажилтанд хандвал тэднээс хамгийн түрүүнд тоон гарын үсэг шаардаж, дараа нь хамтран зээлдэгч шаардана. Хэрвээ хамтран зээлдэгчгүй бол гар хоосон гэртээ харихаас өөр аргагүй.

Тэд аргаа барахдаа хэн нэгэн рүү утсаар залган “Заавал батлан даагч авч ир гээд байна аа. Чи батлан даагчаар ороод өгөөч” гэж гуйна.

Батлан даагч байх хүн нь ямар шалгуур хангасан байх ёстой талаар сонирхвол:

-18 насанд хүрсэн байх

-Үндсэн зээлдэгчийн эхнэр, нөхөр болон тэдгээрийн эцэг, эх болон төрсөн ах, эгч, дүү, төрсөн болон үрчилж авсан хүүхэд байх

-Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа

-Сүүлийн 6 сар тогтмол орлоготой байх, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон байх

-Зөвхөн тэтгэврийн орлоготой харилцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулахгүй

-Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн холбоо хамаарлыг нотлох баримт бичгийн хуулбар, лавлагааг шаардаж байгаа аж.

Түүнчлэн 15.6-17.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл олгож байгаа юм байна.

-"Хэдэн хөгшид юугаараа цагаалж, яаж шинэлэх юм бэ"-

legacy:tetgewriin zeel/a3944f33-b78a-4ca1-a68e-96a60bac7c27.jpg

Тэгвэл цахим орчинд “Тэтгэврийн зээл 36 сар”, “Тэтгэврийн зээл” гэх мэт групп доторх ахмадуудын сэтгэгдлийг харвал дийлэнх нь “Банкууд больё оо, хүү өндөр суутгаж байна. Батлан даагчаа болиоч ээ” гэх бухимдсан сэтгэгдлүүд зонхилно. Мөн нэгэн ахмад настан “Тэтгэврийн зээл авъя гэхээр хамтрагч нэхээд байна. Хэдэн хөгшид юугаараа цагаалж, яаж шинэлэх юм бол доо гэж гайхах юм. Дээр байгаа хүмүүс эцэг, эхтэй л баймаар юм. Юу санаж, бодож явдаг юм бол …” гэжээ.

Харин зээлийн шалгуурыг өндөрсгөж, батлан даагч шаардах болсон шалтгааныг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Б.Мөнхзаяа “Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтууд байхгүй болж, хугацаа уртассантай холбоотойгоор банкууд эрсдэлийн шагналаа өндрөөр тогтоож эхэлсэн.

Хэдийгээр 18 хувийн хүү нь өндөр байгаа ч хэрэгцээтэй иргэд нь зээл авахаас биш нийгмийн халамж шиг хавтгайрсан хямд өртөгтэй зээл байх боломжгүй. Тэтгэврийн насны хүмүүс зээлээ хугацаандаа бүрэн төлөх боломж нь бусад зээлээс бага мөн барьцаагүй учраас зээлийн хүү өндөр тогтож байгаа” гэж тайлбарласан байдаг.

Нэмэлт мэдээлэл дуулгахад, УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт ажиллах үеэрээ "Тэтгэврийн тогтолцоог хаврын чуулганаар заавал шинэчилнэ. “Хэзээ шинэчлэх бол” гэж хүлээсээр байтал ахмадууд цөхөрч байна. "Анхааралтай ажиглаж байна" гэж ярьсаар байтал цаг хугацаа алдаж дууслаа. Эх орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулсан ахмадууд маань хангалттай тэтгэвэр авах ёстой" гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ ахмадуудад тэтгэврийн зээл цагаан сараас өмнө зайлшгүй хэрэгтэй байгаа нь тэдний бухимдсан, эсэргүүцсэн байр сууриас бэлээхэн харагдсаар байна.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баганаа8 сар өмнө

    Энэ банкныхан даварсан байна гадаадын банк оруулаад ирээч тэд нар арай ч 18 хувь хэлээд зогсохгүй биз ийм өндөр хүүтэй банкаар яадаг юм татан буулгавал таарна!!!!!!!!••!!!!!!!!

  • З
    Зочин8 сар өмнө

    Дэлхийд байхгүй өндөр хүүтэй юм бна даа.

  • З
    Зочин8 сар өмнө

    ГЭР БҮЛ ДОТРОО Л ТЭМДЭГЛЭЖ БАЙМААР БАЙНА.ҮНЭН ДАРАМТТАЙ БАЯР ШҮҮ.БАЯР ГЭЖ ХЭЛЭХЭЭРГҮЙ.

  • З
    Зочин8 сар өмнө

    Хотод нэгдэлчдийн баяр гээд нэг их сүржин тэмдэглэдэггүй л байсан. Шинэ жилээ сайхан тэмдэглээд . Хотын бид ямар мал хуйтай биш юун ууц энэ тэр. Малчид бол өргөн дэлгэр тэмдэглэх ёстой байх оо. Хот сүүлийн 30 жилд хөдөөжсөнөөс хойш л сүртэй тэмдэглэдэг болсон. Хэр харээрээ л байцгааяа доо

  • З
    Зочин8 сар өмнө

    Цагаан сар нэрээр ахмадуудаа дарамтанд оруулмааргүй бган. Тэр мөнгөөрөө ахмадууд маань амралт сувилал аялалд явах хэрэгтэй. Синга шар тостой хэрэггүй боов бөөн өөх болсон ууцаа 3-4 хоног хаттал нь тавиад, бөөн вирус болсон амаараа үнсэх гэж дайраад, хужаагий хог өгөөд үүнийгээ цагаан сар гэж тэмдгэлдгээ болимоор юм. Хамгийн хогийн баяр

  • З
    ЗОЧИН ж8 сар өмнө

    Хөдөлмөрийн насандаа ажиллаж амьдраад л боломжийн л байсан . Одоо ч ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ НИЙ ОРЛОГО ЗАРЛАГАА ЗОХИЦУУЛЖ ҮЙЛДВЭРЛЭЛД ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛААЧ ГЭЖ ХҮСЬЕ ? АШИГ ОЛДОГ НЭМҮҮ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭН БИЙ БОЛГОДОГ САЛБАР - АЖ ҮЙЛДВЭР ШҮҮ ДЭЭ ? АЖ ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ ЯАМ - НИЙСЛЭЛ.ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛЖ - ҮР ДҮН БҮТЭЭЛЧ ХӨДӨЛМӨР ӨРНҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ .

  • Г
    Гоод8 сар өмнө

    Тэтгэврийн бид банкийг буруутгаад ямарч хэрэггүй.Харин тэтгэврийн хөгшчүүл биднийг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүнд байдалд оруулсан МАН-ыг зайлуулах хэрэгтэй.

  • Ж
    Ж.Цэндаюуш8 сар өмнө

    Би 76 настай хөгшин. 10 сая төг-ний залиланд өртөөд тэтгэвэр байхгүй. Сар шинэдээ болох гэж байхад зээл өгөхгүй гээд байх юм. Ямар хэцүү юм бэ? Одоо яах вэ?

  • Ц
    Цэндаюуш8 сар өмнө

    Эмээ нь 10 сая төгрөгийн залиланд өртөөд тэтгэвэр байхгүй. Цагаан сар болох гээд маш хэцүү байна. Зээл өхгүй юмаа.

  • З
    Зочин8 сар өмнө

    18сая хүртэл батлан даалтгүй өгч байгаа шүү.19саяаас дээш батлан даалттай.

  • З
    Зочин8 сар өмнө

    Энэ цагаан сар гэж үнэхээр асуудалтай баяр юмаа. Баяр ч юмуу зовлонч юмуу. малтайгаар нь хөдөөнийхөн л тэмдэглэж байвал яасын бэ. ер нь л хотод маш тохиромжгүй баяр шүүдээ. соц. ын үед энийг мэдээд л нэгдэлчдийн баяр болгосон байсан. ардчлалын хэдэн тэнэгүүд бүх нийтийнх болгосон. ардчилал гэдэг чинь замбараагүйтэхийн нэр юм бишүү. одоо байж байгаагаа хар.

  • З
    Зочин8 сар өмнө

    Цагаан сар тэмдэглэх хэмжээний зээл батлан даагчгүй зүгээр олгож байналээ шүү. Худал гарчиг тавихаа боль. Тэгээд ч "бусадтай адил элбэг дэлбэг тэмдглх" гэж юу яриад бган, хөнжлийхөө хэрээр жийж, адууныхаа хэрээр исгэр гэдэг үг бий.

  • З
    Зочин8 сар өмнө

    Банк биш төр засаг

  • З
    Зочин8 сар өмнө

    Банк бас тодорхой хуулийн хүрээнд, хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр зээл олгож бгаа шүү дээ