Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:erhbayarHOVD.png

Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийх үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нь Халзанбүрэгтэйн хайгуулын лицензийг эсэргүүцсэн иргэд болон Хөшөөтийн уурхайн тээвэрчдийн тухай ярихдаа "Торгох шийтгэл сул байна" гэж үзэн, шийтгэлийг чангатгахыг хүссэн нь иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэн, Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж эхэлсэн.

Улмаар ИТХ-ын дарга З.Эрхбаярт хариуцлага тооцон, албан тушаалаас нь огцруулах шаардлагаа хүргүүлсэн байна. Харин З.Эрхбаяр нь аймгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарын шаардлагын дагуу уучлал хүссэн байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ганаа

    Торгох шийтгэх гэдэг чинь уг нь МАНыханы сүлд үг зорилт бодлого нь биз дээ‼️‼️‼️ яав юү болов яагаад халах болов санлал суудалд нь шунацгаавуу⁉️⁉️⁉️

  • З
    Зочин

    сда энэ муу эх орноосоо урвагчдыг МАН хөлсөлдөг болж таарсан уу

  • Ц
    ЦЭЭМАА

    Арай ч даэ,шаадлага тавихаар гонжигнодог нөхдийг нь торго,арга хэмжээ ав