Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:togtohsuren/5e2a9800afbc1 copy.jpg

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж эхэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас өгсөн мэдээллээр, Эрүүгийн хуулийн 22.1, 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр 48 цагийн хугацаанд цагдан хорьсон аж.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 22.1

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.10

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг жил хорино гэж байна шүү

  • З
    Зочин

    toirgiin zolioos

  • З
    Зочин

    хаха нээрэн л аудитад байдаг дүү нь өмд гутлын асуудалтай даа

  • З
    Зочин

    Сайн нягталж гүйцэд шалгаарай Их юм гарах ёстой авилгач хулгайч шүүАймагт байх үеийг нь бүр сайн шалгаарай

  • З
    Зочин

    Хэний золиос болчив.

  • З
    Зочин

    өвөрхангай өмд гутлын хулгайч