Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:otgonbaatar unen ba zov/65b0c76c0a924d66b88a74154260c8ed1.jpg

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар автомашинтай Ховд аймаг руу явахдаа Баянхонгороос Говь-Алтай аймаг орох замд 150 км/цаг хүртэл хурд хэтрүүлсэн нь өөрийнх нь хийсэн бичлэгт үлдсэн байдаг.

Тэгвэл Баянхонгор аймаг дахь Замын цагдаагийн газраас дээрх зөрчлийг нягтлаад, Зөрчлийн тухай хуулийн дагуу А.Отгонбаатарын жолоо барих эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

А.Отгонбаатар дээрх шийдвэрийн талаар "Баянхонгороос Говь-Алтай хүртэлх зам үнэхээр сайхан байсан учраас сэтгэл хөдлөөд, дуу сонсоод хурд хэтрүүлсэн нь үнэн. Шийдвэрийг хүлээн авч байна" гэв.