Б.Баасандоржид таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүх хүлээн авсангүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:baasandorj ih hurlin ENBD/MPAPHOTO2025563681.jpg

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандоржийг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин8 сар өмнө

    За болио, Хүрэлсүх нар их тэнэгтэж байнаа

  • З
    Зочин8 сар өмнө

    Занданшатар огцрооч, бүтэж бгаа юм алга

  • З
    Зочин8 сар өмнө

    Баасандорж гэдэг нөхөр гавал толгойтой асуудлыг олон өнцгөөс нь зөв харж хөнгөн шуурхай шийддэг улсын бүртгэлийн хамгийн сайн дарга байсан гэдэг

  • З
    Зочин8 сар өмнө

    Монголын шүүх ялзарчихжээ. Сая тэр хүүхдийн асуудал одоо энэ баасандорж нөхрийн асуудал !!!! Сүйр2

  • З
    Зочин8 сар өмнө

    Түмний нүдэн дээрх ил хэрэг одоо яалтай. Өмнөд Солонгос ерөнхийлөгчдөө цаазын ял төлөвлөөд сууж байна шд

  • З
    зочин8 сар өмнө

    хохь нь муу ишигний давсаг пиздаа их дарвалзаад байсан юм жангаа ид лалараа